Хэнтий аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид орон сууцтай боллоо
2013/12/24
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байрны ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, цалингийн шатлалыг өсгөж, албаны контор, орон сууц барих, албан ажилд шаардлагатай техник хэрэгслийн хангалтыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус ажлын нэг хэсэг нь албаны хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулах ажил юм. ШШГЕГ-ын харьяа Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид 12 дугаар сарын 24-ний өдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. 40 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Сэр-Од, Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, тус аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа П.Оростогоо, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Батжаргал болон албаны дарга, нийт бие бүрэлдэхүүн тэдгээрийн гэр бүлийнхэн оролцлоо. Орон сууцны барилгын ажил 5-12 дугаар сарын хооронд явагджээ.
30-54 квадрат метр, 1-2 өрөө орон сууцны нэг квадрат метрийн үнэ нь 660 мянган төгрөг. Энэ үнэ нь зах зээлийн үнээс хамгийн хямд үнэ юм. Орон сууцанд орсон албан хаагчид 8 хувийн зээл болон бусад зээлд хамрагдах бүрэн боломжтой юм байна. Тус албаны удирдлагууд энэ боломжийг бүрдүүлж өгчээ.
ШШГЕГ-ын дарга, удирдлагуудын зүгээс орон сууцны барилгын ажилд санхүүгийн болон бусад боломжит бүх дэмжлэгийг үзүүлжээ. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга болон бусад холбогдох байгууллагууд, тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархаж байгаа албаны дарга, дэд хурандаа А.Намсаманд ирлэрхийлэв.
Өнөөдрийн байдлаар тус албанд 90 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэдэг бөгөөд шинээр ашиглалтад орж буй 40 айлын орон сууцанд 47 албан хаагч оржээ. Орон сууцны барилгын ажилд үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан зарим албан хаагчдыг ШШГЕГ-ын даргын тушаалаар шагнаж, урамшуулжээ. Үүнд ахлах дэслэгч Г.Анхбаярыг “Салбарын тэргүүний ажилтан”, сургагч ахлагч С.Баярбилэг, ахлах ахлагч Г.Батбилэг нар ШШГБ-ын “Хүндэт” ажилтан боллоо. Бидний гэр бүл, үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө том хөрөнгө оруулалт хийсэн ШШГЕГ-ын удирдлага, хамт олондоо баярлалаа, сайхан тохилог орон сууцандаа халуун ам бүлээрээ аз жаргалтай сайхан амьдрана гэдгээ орон сууцанд орсон албан хаагчид хэлж байлаа.