Найз залуудаа зодуулж нас барсан бүсгүйг гадны нөлөөгүй нас барсан гэжээ
2013/12/24
48 цагийн турш найз залуудаа зодуулсан гэмтлийн улмаас шархаа дийлэлгүй нас барсан мэдээлэл нийгэмд айдас, түгшүүр төрүүлсэн. Өнөөдөр энэ хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд хэрэгт сэжигтний талаас нөлөө орж байгаа талаар талийгаачийн аав Г.Бадрах, нагац эгч Д.Сүрэнхорлоо, хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноров нар мэдээл хийлээ.
Зодуулсан өмнөх шарх нь эдгээгүй байхад ахин зодуулсан бүсгүй 48 цагийн турш тарчилж гэмтлээ даалгүй хорвоог орхисон байхад хараат бус ажиллах ёстой Шүүх эмнэлэгийн туршлагатай гэх эмч нар гадны нөлөөгүйгээр нас барсан, өвчтэй байсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн сэжигтэн Алтанхүүг хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэргээс авч гарах гэж зүтгэж байгаа талаар тэд мэдээлсэн юм.
Тодруулбал талийгаач Б.Ц биеийнхээ гадна хэсэгт болон хэвлийн дотуур хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэж ирээд хоёр удаагийн хагалгаанд орсон ч тусыг ололгүй анх эмнэлэгт хүргэгдэн ирсэн өдрөөс хоёр хоногийн дараа буюу 2013 оны 11-р сарын 15-нд нас барсан байна. Нас барахын урьд орой нь буюу 11 дүгээр сарын 14-ний 23 цагийн үед эмчлэгч эмч н.Цэнд-Очир хаалганы дэргэд зогсож байсан ах дүү нарт нь "Танай охинд 2 удаа мэс засал хийсэн боловч найдваргүй болсон. Гадны нөлөөтэй буюу зодуураас болж нас барсан. Ар нуруу ,хонго нь хүн харахын аргагүй аймаар болсон байсан. Цөс нь задраад бүтэн биеэр нь тархаад ногоон эрээн болсон. Цөс ингэж тархахаараа ямар ч засал авдаггүй. Одоо бол тархины эд эс нь үхэжсэн, аппаратаар амьсгалуулж байгаа" хэмээн хэлж, зодуураас болж нас барсанг баталсан байдаг.
Тэгтэл шүүх эмнэлэгийн дүгнэлт тэр чигээрээ худлаа гарсан болохыг дараах баримтаар нотолж болохоор байна. Тодруулбал,
Хохирогчийн ар гэрийнхэн шүүх эмнэлэг гэмт этгээдийн ар гэрийн шууд нөлөөнд автаж, авлига авсан учраас ийм худал дүгнэлтийг гаргаж өгсөн гэнэ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Энхбаяр, Ц.Ганбат, С.Чулуунцэцэг нарын үйлдэл н.Алтанхүүгийн ар талын нөлөөнд автсан байх магадлал өндөр бөгөөд тэднийг АТГ-т шалгуулахаар өгчээ. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаж шүүхээс энэ хэрэг дээр шударга зөв шийдвэр гарахад анхаарлаа хандуулж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Хэдийгээр энэ хэргийн талаар ярихад гэр бүлийнхэнд нь хүндрэлтэй байсан ч тэднээс цөөн зүйл тодруулснаа хүргэж байна.
Талийгаачийн нагац эгч Д.Сүрэнхорлоо: Бүх бие нь хөхөрч няцарсан хүн харахын аргагүй болчихсон байсан
-Талийгаачийг дарамтад амьдардаг байсныг мэдээгүй юм уу?
-Мэдээгүй. Мэдсэн бол хамгаалах байсан шүү дээ. Утсаар ч ярьж чаддаггүй байсан юм байна лээ. Гурваас илүү удаа залгасан байвал "Энэ хэн бэ. Хэнтэй ярьсан юм" гээд л хардаж, дарамталдаг байсан тухай найзууд нь ярьсан.
- Сэжигтэн н.Алтанхүүтэй талийгаач хэзээнээс хамтран амьдрах болсон бэ?
-Талийгаач гурван сайн найз охинтой байсан. Тэдний нэг Халиунаагаас асуухад 7 дугаар сард бид хэд амралтанд явахад н.Алтанхүү гэгчтэй үерхээгүй байсан. Тэрнээс хойш л үерхсэн байх гэж хэлсэн. Өмнө нь ахтайгаа 13 дугаар хороололд түрээсийн байранд амьдардаг байсан. Тэнд байхдаа манайхаар ирж гардаг байгаад сүүлийн үед л чимээ алдраад байсан юм.
-Талийгаачийг 2 хоног зодсон гэсэн мэдээлэл байгаа. Энэ үед хөршүүд нь юм мэдээгүй юм болов уу?
-Үүдээ түгжээд л зоддог байсан гэсэн. Хөршүүд нь юм мэдээгүй гэж л хэлж байгаа.
-Та талийгаачийн бие муу байгааг хэзээ мэдэж ирсэн бэ. Таныг очиход бие нь ямар байсан бэ?
-Хэл дуулгангуут нь ГССҮТ-д ирсэн. Гэтэл сэхээний тасагт ямар ч ухаангүй, хиймэл амьсгаатай, бүх бие нь хөхөрч няцарсан хүн харахын аргагүй болчихсон байсан. Өшиглөснийг илтгэх маш том хөхөрсөн хэсгүүд, эрүү нүүр гээд эрүүл газар үлдээгүй байсан. Гарч ирээд Г.Алтанхүүгийн үеэл Болормаа гэдэг хүүхэнтэй уулзаад “Миний дүүг хэн зодсон бэ” гэхэд найз нь зодсон гэсэн. Ингээд Г.Алтанхүүтэй уулзаад “Миний дүүг ямар болгосноо нэг хараач” гэхэд “Би ороод яахав дээ” гэх зүйл хэлээд зогсч байсан.
-Гадны нөлөөнөөс биш өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гараад байгаа гэсэн. Ямар нэг хууч өвчин байсан уу?
- Японд хоёр жил шахуу суралцсан, ямар ч архаг хууч өвчингүй байсан. ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очиртой уулзахад “Энэ хүүхэд гадны нөлөөтэй, зодуулсан байдалтай хүнд ирсэн. Эхний шатанд нь биш юм гэхэд дунд шатанд нь ирсэн бол амь насыг нь аврах боломж байсан. Яагаад найдваргүй болчихсон байхад нь ирж байгаа юм бэ” гэсэн. Ер нь эхний зодуулсан шарх нь эдгэж амжаагүй байхад л дараагийн зодуураа амссан ул мөр үлдсэн байсныг би өөрөө харсан. Миний дүү хоёр удаа хагалгаанд ороод үүрийн 04.00 цагт нас барсан.
-Талийгаач айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын ганц охин. Дээрээ ахтай. Ээж нь Төрийн санд ажилладаг хүн бий. Одоо юу ажил манатай дэн дун л байх шиг байна. Ганц охин нь ийм байдалд орсон болохоор аргагүй шүү дээ.
-н.Алтанхүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Тэд яаж байна гэж ч асуугаагүй. Уг нь аав, ээж нь боловсролтой сэхээтэн хүмүүс байдаг юм билээ.
-н.Алтанхүүгийн ар гэрийнхэн асуудлыг шийдэхийн тулд талийгаачийн гэр бүлийнхэнд мөнгө өгсөн гэсэн мэдээлэл байсан. Энэ үнэн үү?
-Тийм зүйл байхгүй. Бид тэднээс мөнгө аваагүй. Тэд мөнгөө хууль, цагдаагийнхныг аргалахад л ашиглаж байгаа байх.
Талийгаачийн аав Г.Бадрах: Хотод ирэхэд охин минь аль хэдийн өнгөрсөн байсан
-Охин тань хэзээнээс н.Алтанхүүтэй хамт амьдарч эхэлсэн юм бэ?
-7 сараас хойш. Найз залуутай болсон гэж хэлж байсан ч дэлгэрэнгүй зүйл яриагүй.
-Ямар залуутай хаана амьдарч байгааг нь та мэдээгүй гэсэн үг үү?
-Мэдээгүй. Ээждээ л хэлж байсан байх. Би лавлаж асууж байгаагүй. Би хөдөө мал дээр байдаг. Охин ээжтэйгээ голдуу ярьдаг байсан.
-Найз залуутай нь уулзаж байгаагүй юм уу?
-Тэр залуутай уулзаагүй. Утсаар ярьж байсан. 11 дүгээр сарын 12-нд охинтойгоо утсаар ярихад "Та хэзээ ирэх гэж байна" гээл хоолой нь муу сонсогдож байсан. Би тэр үед цэрэгт байгаа хүүгийнхээ тангаргын баярт оролцонгоо охиныхоо хоолыг дөхүүлж өгөхөөр хот руу ирэх гэж байсан юм. Гэтэл 13-ны өглөө ээж нь "Охин ярихгүй байна. Чи нэг яриадхаач" гэсэн. Тэгээд би н.Алтанхүүгийн утас уу залгахад охиныг ажилдаа явсан гээд, "Та хэзээ ирэх гэж байна" гэж асуусан. Би удахгүй ганц хоёр хоногоос очно гэхэд "Бид хоёр удахгүй Сүхбаатар руу хөдөө явах гэж байгаа" гэж хэлж байсан. 14-ний өглөө ээж нь охин ухаан орохгүй байгаа гэнэ гэж хэлсэн. Тэр даруйдаа гараад 15-ны өглөө 6 цагт хотод ирэхэд охин минь аль хэдийн өнгөрсөн байсан.
-11 дүгээр сарын 12-нд утсаар ярихдаа хоолой нь муу сонсдож байсан гэж та ярилаа. Тэр үед "яасан юм бэ" гэж лавлаж асуусан уу?
-Хоолой чинь яасан юм бэ гэхээр охин "Унтаж байна" гээд утсаа тасалсан.
Өнөөдрийн байдлаар талийгаачийн гэр бүлийнхэн хотод ирээд байгаа бөгөөд ээжийнх нь бие тааруу байгаа гэнэ. Хохирочгийн аав Г.Бадрахын хэлж байгаагаар хохирогч охин хууч өвчингүй, дөлгөөн томоотой охин байсан гэнэ.
Гадны нөлөөтэй нас барсан гэдгийг ГССҮТ-ийн эмч нар баталчихаад байхад Шүүх эмнэлэгийн эмч нар ийм дүгнэлт яагаад гаргах болов? Монголын эмч нараас хамгийн өндөр цалин авдаг тэд хэн нэгний нөлөөнд автаж худал дүгнэлт гаргав уу? Эсвэл Монгол улсын Эрүүл мэндийн салбар, Хууль зүйн салбар ингэтлээ ялзарчихсан хэрэг үү?
Гадны нөлөө орсон гэж сэжиг их байгаа энэ хэрэгт дахин шинжээч томилж хэргийг үнэн зөв талаас нь шийдэхэд туслаач Х.Тэмүүжин, Н.Удвал сайдаа
20хон насандаа бусдын гарт амь үрэгдсэн бүсгүйн араас гашуудах эхийн оронд Шүүхийн эмнэлэгийн эмч нар өөрсдийгөө нэг тавьж үзээсэй, ухамсарлаасай, ичээсэй...
Шударга үнэн ялах болтугай...
Зочин · 2013/12/27
Temuujin udval 2 ogtsor
Зочин · 2013/12/27
Ardchilsan namiin ach tus daa ALTANHUYAG hariutslaga tootsoj uguuch ee shinechlel iin zasgiin gazar aimar muuhai herguud garaad baigaag yu gej uzej bna ta nar ARDCHILAL shinechlel iin ach tus uu
Зочин · 2013/12/27
Ene huuli shuuhiin humuus uneheer ***** yumuu manai huuli batla****d ***** yumuu tegeed uvchtei huniig zodood alchihval baga yaltai yumuu bitgii iim ***** ***ltag haij baigaach hund zoduulsanaas l emnelegt irsenit bizdee aluurching **** heregtei bur olon niitiin dund zoduulj **** heregtei herev hun alaad yal avdaggui yum bol ene *****iig almaar bna hairan ohin aluurchnii ar ger eh ni yah gej ***** turuulj usgusun yum be
Зочин · 2013/12/25
hereg hiisen bol ternii shiitgelii huleeh heregtee aluurchim mini.Unendee mungutee hun hun alaad ch yal huleehgui gedeg n manai ene huuliin baiguullag avilgald avtsniig haruulj bna sh de heleh ug alga unuudur ta nar gemtee huniig shiitgehgui ch gesen burhan ta nariin ur huuhed udam ugsaag chine shiitgeliig chine huleelgeh bolno uym negeer duusahgui
Зочин · 2013/12/25
Ene arai dendnee ene hunii gart heden saihan ohin *****ahiig mdehgui uym
Зочин · 2013/12/25
Shudarga shuuhiig mash ih husej baina.
Зочин · 2013/12/25
Aluurchin altanhuu joomnii jogorhoi.ter shuuh emnelgiin emch nar bas hun bish.horhoi
Зочин · 2013/12/25
Altanhuu shig humuus bugd hurdan ochih yostoi gazraa ochoosoo
Зочин · 2013/12/25
Aluurching 3 n boo haraahaar bolson.odoo udahgui baihaa
Зочин · 2013/12/25
Humuusee aluurching haraaj zuhetsgee.
Зочин · 2013/12/25
Aluurching buh nasaarn ******d horij **** *****eer hoollo
Зочин · 2013/12/25
Aluurching zuragtaar gargaach.tv-d yasan be.aluurchin buzar nuuriig humuust haruul
Зочин · 2013/12/25
Aluurching hurdan shiitgeechee.shudarga yos haana bnaa.uls oron yalzarch duusl****dee.hurdan srga hemjee avaachee.
Зочин · 2013/12/25
Aluurchin altanhuug yaltan huu ****oh heregtei.bas ter shuuh emnelgiin emch ner zuusen shunaltsi luivachdiig nas shuuhed og! Aluurching olny omno turgen shuuh heregtei.ivhinnorovyg demjitsgeei.
Зочин · 2013/12/25
iim dugnelt gargasan bvh humuusiin ohiduud, emegtei zaluhan bvsgvichvvl ni bvgd ingej hunii gart ***lagdaj tarchlaj zodulj uheesei tegj bj l neg shudarga dugnelt gargah biz muu ylzarsan dotortoi ***wij nar
Зочин · 2013/12/25
*****************сэн элбэгдорж үхээсэй!үхсний энэрэнгүй нийгэм!.элбэгээгийн хүүхдийг албал ямарч байсан цаазлуулахгүй амьдраад болох л юм бна
Зочин · 2013/12/25
Huurhii ohin ur ymar ih zovson bol shuuhiin emch nariin ohinig iim bolgoson bol ymar bh ve hergiig zuv shi*******
soko · 2013/12/25
Shudarga unen ylna ter zaluug shiitgeesei
Зочин · 2013/12/25
dotuur tsus aldtal ni zodoj tsus huruulsan l bn shtee.Elegnii urevsel uhjil ch geh shig.NAad eleg chine 15% hurtlee ajilgaagui boltloo humuus amid yavad bolood l bdiin.Zodson huniine shorond hii
zochin · 2013/12/25
yu ***gad bgaa ***uud we
zochin · 2013/12/25
yu ***gad bgaa ***uud we