Хууль бусаар салют худалдвал хариуцлага тооцно
2013/12/25
Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд чанарын шаардлага хангахгүй салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг буруу ашигласны улмаас гэмтэж бэртэх нь цөөнгүй. Өнгөрсөн гурван жилд 50 гаруй хүн дээрх шалтгаанаар гэмтэж бэртсэний ихэнх нь бага насны хүүхэд байсан аж. Тиймээс пиротехникийн хэрэгслийг хууль бусаар худалдаалах, хилээр нэвтрүүлэхгүй байх тогтоол, шийдвэрийг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргажээ.
Гэвч иргэд хууль бусаар пиротехникийн хэрэгсэл дэлгүүр болгоны лангуун дээр чөлөөтэй зарагдаж байгаа гэнэ. Эдгээр пиротехникийн хэрэгслийг хууль бусаар борлуулж буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгууль ногдуулна гэдгийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тус газар нийслэлийн томоохон баар, цэнгээний газар, худалдааны төв болон ТҮЦ-т шалгалт хийж эхэлжээ.
Онцгой байдлын газраас иргэдэд хандан гэр орондоо бенгалын галыг хялбар шатах материалын ойролцоо цацруулахгүй байх, цацарч дууссаны дараа шатамхай цаас, саа, хөвөн зэргээс хол хаяхыг сануулж байна. Түүнчлэн оргилуурт гэрэл, тэсрэх бодис нь 25 секунд ажиллаад, 1.6 м өндөрт гэрэл цацруулдаг тул өрөө тасалгаандаа газар хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэв.
Худалдан авагч та бүхэн салют зарах зөвшөөрөлтэй газраас нь худалдан авахыг анхааруулж байна.
Х.Даваа