Ионсей-Найрамдал эмнэлгийг МХЕГ-аас хаалаа
2013/12/25
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ионсей-Найрамдал эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүр мөсөн, эмнэлгийн үйл ажиллагааг бүхэлд нь шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг бүрэн арилгах хүртэл хугацаагаар түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Тус газраас 2013 оны 10 дугаар сард мэс заслын үйл ажиллагааг түр зогсоож, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын ахлах байцаагчдын албан шаардлагаар хугацаатай үүрэг өгсөн бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 05/042/240 тоот албан шаардлагын хэрэгжилтийг Ионсей-Найрамдал эмнэлэгт эмнэлгийн удирдлагуудыг байлцуулан шалгахад албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргасан боловч 2014 оны 1 дүгээр улиралд гүйцэтгэхээр төлөвлөж, хугацаат үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй байна.
Гүйцэтгэлийн шалгалтаар Дурангийн мэс заслын тусламж үйлчилгээний стандарт, удирдамж батлуулах, эмнэлзүйн туршилт явуулах зөвшөөрлийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон анагаах ухааны ёс зүйн хороонд хандаж аваагүй, дурангийн багажийг угааж халдваргүйтгэх, ариутгахдаа хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны баталгаажсан зааврын дагуу тусдаа өрөөнд /ариун бүсэд/ угааж, ариутгах шаардлага хангаагүй, ариутгалын тасаг нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангаагүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээгүй, хангамж хүрэлцээгүй, орон тооны инженер, техникчгүй, мэс заслын тусламжийг үзүүлэхтэй холбогдуулан мэс засалд бэлтгэсэн байдал, мэс заслын явц, өвчтөнг эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмчийн, мэс засалчийн болон хүүхдийн эмчийн хяналтгүй орхисон зэрэг олон зөрчлүүд илэрсэн бөгөөд тус эмнэлгийн удирдлага, эмнэлгийн мэргэжилтнүүд улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх талаар заасан хугацаанд тодорхой ажил зохион байгуулаагүй нь Монгол улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16.1.2 дахь заалтыг тус тус зөрчин ажиллаж, үйл ажиллагаандаа ахиц өөрчлөлт гаргаагүй хэвээр байв.
Иймээс “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Харин энэ талаар Ионсей-Найрамдал эмнэлэгээс тодруулахад “МХЕГ-ын шалгалттай хамаагүй. Аль дээр үед л хийсэн ш дээ. Манайх засвар хийж байгаа. Манай удирдлага байхгүй болохоор мэдээлэл хийх боломжгүй” хэмээн мэдээлэв.
Юутай ч тус эмнэлэн шинэ оныг гартал ажиллахгүй бөгөөд хэзээнээс ажиллаж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.
А.Баярмаа
Зочин · 2013/12/30
Yaagaav darga ni tomchuudad salaavch ugsuniikhuu hariug amsaj baihgui yu.
Зочин · 2013/12/27
маш ****** эмнэлэг шүү дээ. чадвар ******тай эмч нартай. Хүмүүс яагаад дугай байдаг юм бол гэж гайхаад байдаг юм. Их НО той доо. Сайн шалгаарай.
Зочин · 2013/12/27
мэдмээр мэдээлэл өгсөн танд баярлалаа