Дөрвөн ихэр нэртэй болжээ
2013/12/26
Монгол улсад анх удаа дөрвөн ихэр төрсөн баярт мэдээ Монголчуудыг баярлуулж, хүн бүр тэднийг эсэн мэнд бойжиж, сайн хүн болохыг хүсэж байгаа билээ. Гурван хүү, нэг охинд нэр өгч амжаагүй байсан тул хүн бүр л дөрвөн ихэр хэмээн өхөөрдөж байсан. Тэгвэл Монгол улсын шинэхэн мэндэлсэн иргэд нэртэй болжээ. Тодруулбал Магнай, Манлай, Мандал, Маргад хэмээх нэр өгсөн байна. Тэдний биеийн байдал одоогоор сайн байгаа бөгөөд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
А.Баярмаа