Хэдхэн өдрийн өмнө  Монголын нэгэн сайхан бүсгүй  бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.  Тэгтэл энэ хэрэгт  чухал нөлөө үзүүлэх байсан Шүүх эмнлэгийн  нэр бүхий шинжээч эмч нар илт бусдын нөлөөнд автан худал дүгнэлт гаргасан.  Тодруулбал ГССҮТ-ийн эмч нар “Дотор эрхтэнээс нь ганц ч эрүүл эрхтэн үлдээгүй, бүгд няцарсан. Бүсгүй цөсний хагалгаанд ороод удаагүй байсан бөгөөд зодуулах үеэрээ цөс нь дотроо хагарч бүх биеэр нь тарсан байсан. Ийм үед аврах боломжгүй” гэж байв. Гэтэл шинжээч эмч нар уржигдар охины үхлийн шалтгааныг "гадны нөлөөгүй, цөсний цоргоны үрэвсэл" гэсэн дүгнэлт гаргасан нь нийгэмд  бухимдал төрүүлээд байгаа.  Тиймээс  өнөөдөр 12.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн үүдэнд охид, эмэгтэйчүүдийн нэгдсэн цуглаан болно. Юуны төлөө өнөөдөр тэд ийнхүү эрхээ хамгаалж, эсэргүүцлээ илэрхийлэх болов. Энэхүү эсэргүүцлийн цуглаанд  хүн бүрт нээлттэй ажээ. 

А.Баярмаа