Монгол улсын зургаан иргэн  олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна.  Тодруулбал:

1.      Намбарын Энхтуяа.

 photo nambarenhtuya_zps2f88dae2.jpg

1960 онд төрсөн түүнийг  Монгол улсын улсын шүүхийн байгууллагаас  эрэн сурвалжилах хүсэлт гаргасан байна.  Н.Энхтуяа нь Н.Энхбаярын  төрсөн дүү бөгөөд түүнийг  өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлаад багагүй хугацаа өнгөрч байгаа.

2.      Буяа овогтой Хуяг.

 photo buyahuyg_zps2c232a46.jpg

1978 онд төрсөн тэрбээр мөн л экс Ерөнхийлөгчийн  холбогдсон гэмт хэрэгт хам саатнаар оролцсон гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байна. Түүнийг Монголын шүүхийн байгууллагаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Учир нь Б.Хуяг нь  өмч шамшигдуулсан хэргээр эрэн сурвалжлагдаж  байгаа. Түүнийг  Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн хамт нэг өдөр эрэн сурвалжилах хүслэтийг Монголын талаас гаргасан бөгөөд  тэднээс болж Хууль зүйн дэд сайд  Э.Эрдэнэжамъян “хэрэг мандааж” байсан түүхтэй.

 

3.      Тогашбай  овогтой Еэркин.

 photo terkin_zpse03771f2.jpg

Эрэгтэй.  1985 онд төрсөн тэрбээр  Казак, Орос, Монгол хэлтэй бөгөөд Баян-Өлгий аймагт төрсөн. Хулгайн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа ажээ.

 

4.      Тилвенвен овогтой Анез.

 photo tAnez_zpscbccdf66.jpg

 Эрэгтэй, 1988 онд төрсөн.  Баян-Өлгийн аймагт оршин суудаг тэрбээр  Казак, Монгол хэлтэй.  Хулгайн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг эрэн сурвалжлаад жилийн гаруй хугацаа өнгөрч байна.

 

5.      Тодруул овогтой Аятунгаа.

 photo taytungaa_zps26370e0a.jpg

 Охиноо  алдсан  хэмээн  мэдэгдээд байгаа тэрбээр 1991 онд төрсөн. Түүнийг хүүхэдтэй зүй бусаар харьцсан хэргээр эрэн сурвалжилж байгаа.

 

6.      Бөхчулуун овогтой  Солонго. 1968 онд төрсөн түүнийг  хүүхэдтэй зуй бусаар харьцсан хэргээр  эрэн сурвалжилж байгаа.  Б.Солонго нь  Т.Аятунгаагийн ээж юм. 

Тэднийг аль нэг улсад яллах гэмт хэрэг үйлдсэн нь баригдаж,  яллахаар ял төлөвлөсөн байгаа болохоор ийнхүү олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа юм. 

Бэлтгэсэн А.Баярмаа