Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Баттулгын гэргий Э.Хандаа  дөрвөн ихэр төрүүлж  Монголчуудыг баярлуулж, хүн бүр ихрүүдийг  эсэн мэнд бойжиж, сайн хүн болохыг хүсэж байгаа билээ.  Гурван хүү, нэг охиндоо  аав ээж нь  Б.Магнай, Б.Манлай, Б.Мандал, Б.Маргад хэмээх нэр өгсөн.  Үрийн заяа түшиж, жаргал бялхсан өнөр бүлд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Б.Билэгт, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Адъяабазар нар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд очин ихрүүдийг эргэж алба хаагчдаа баяр хүргэсэн байна. Улмаар ЦЕГ-ын зүгээс хоёр өрөө байр, мөнгөн шагналаар шагнаж, орон нутагтаа алба хааж байсан ихрүүдийн аав Ч.Баттулгыг Улаанбаатар хотод ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжийг олголоо.
Ихрүүд болон ээжийнх нь бие нь сайн байгаа бөгөөд тусгай өрөө гарган сувилж байгаа юм байна.


А.Баярмаа