2017.11.22, Лхагва гараг / Билгийн тооллын: 4
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Есөн улаан мэнгэтэй Харагчин үхэр өдөр

 

Аргын тооллын: 2017.11.22, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.08-17.08
Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

 

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, үсэг зурхайд суралцах, худалдаа наймааны үйлнээ сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.