Сайн байцгаана уу? Сайхан өвөлжиж байна уу та бүхэн. Өвөл хавар зун намар ээлжилсээр хайртай эхнэртэйгээ ханилаад хэдийнээ 10 жил болж бид 2 хөөрхөн үртэй амьдрал маань жигдэрч, амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүл. Амьдралд сайнтай муутай энэ он жилүүдийг хамтдаа инээж хөөрч, уйл унжиж явсаар л өдий хүрч байна. Заа гол яриандаа орох уу даа.

Би 30-тай нуруулаг, зүс царай бие хаа боловсролын хувьд хүнээс дутагдаад байхааргүй тийм залуу. Эхнэр маань ч гэсэн ялгаагүй тийм л эмэгтэй учраас бид 2 найз нөхөд мань төгс тохирсон хосууд гэдэг. Эхнэрээ жирэмсэн болоод хүүхдээ төрсний дараа ч тэр хайр халамжаар дутаалгүй өдийг хүрсэн. Тэр мань саяхнаас жирэмсний амралт нь дуусч ажилдаа ороод гэртээ хэдэн жил байсан хүн хамт олонтойгоо сайхан байг гэж бодоод ажлаа тараад ирэхэд нь хүүхдээ цэцэрлэгээс нь авч гэрээ цэвэрлэж хоолоо хийж хүлээх маягтай.

За энэ ч яахав угаасаа тоохгүй гээд чимээгүй л байгаад байгаа. Эхнэр ажилдаа эргэж ороод бараг 3 сар гаран болж байна уу даа. Гэвч гол асуудал нь бараг 7 хоногт 2 удаа шоудах юм. Ирэхэд нь тэгээд л чимээгүй унтуулаад л өглөө ажилд нь явахад хүүхдээ хүргэж өгөөд би ажилдаа явдаг. Орой нь ирэхэд нь хоолоо хийгээд хүлээнэ. Жич: Миний ажил эхнэрийхээс эрт тардаг болохоор.
Тэгээд сүүлийн үед эхнэрээ өмнө нь байгаагүйгээрээ их хүсээд л байдаг болчиж. Орой болгон л хиймээр санагдаад ойртох гэхээр цааргалах юм. Тэгээд амралтын өдрөөр сайхан хоол хийчээд хүүхдээ эмээ өвөөд нь аваачиж өгөөд гэртээ 2-лханаа үлдэж 2 биеэндээ цаг гаргаж сайхан байя гэхээр өнөөдөр ажил дээр суух ёстой нтр гээд намайг бараг 3 7 хоног ойртуулдаггүй.

Тэгээд порно үзээд усанд орохдоо ч тэр ажлаасаа ирээд ч тэр гар хангалаг хүртэл хийх юм. Тэгээд уржигдар тэсэлгүй чи ойртуулахгүй бол би өөр хүнтэй боллоо шүү гэж тоглоом маягаар эхнэртээ хэлсэн чинь тэгээчдээ гэдиймдаа. Урам хугараад хар төрөөд арай өөр хүнтэй болчоогүй байгаа гэж хардах сэтгэл төрдөг болчихлоо. Ядаж байхад манай ажил дээр 1 дадлагын охин ажиллаад байгаа юм. Өглөө оройдоо гэр 1 зүг болохоор хамт явж хамт тардаг гэхүү дээ. Тэгсэн ФБ-р та ийм шүү тийм шүү хамт ингэе тэгэе л гээд байдаг боллоо. Эхнэрээ хуурмааргүй байдаг. Гэвч эхнэр нүүргүй өгөхгүй, би өөрөө хатаж борц болохнээ яадым байгаам.

Заримдаа энэ охинд итгэл төрүүлж хуураад яахав гэж бодох юм. Нөгөө талаас нь бодвол сайхан нууцаа болгочихдог юм билүү ч гэж бодох юм. Гэхдээ би эмэгтэй дүүтэй учраас энэ бодлоос толгойноосоо авч хаяхаар шийдсэн. Эхнэртэйгээ ярилцаад шийдэлд хүрэхгүй бол яах вэ? Би энэ хэвээрээ байх уу эсвэл өөр юм бодох уу? Зүгээр адилхан зовлонтой гэр бүлтэй эмэгтэйтэй болчихдог ч юм билүү? Та хэд мань юу гэж бодож байна даа? Хараал хэлэлгүй үнэтэй зөвлөгөө өгнө байх гэж найдаж байна. Баярлалаа…