Монголын сэтгүүл зүйн салбарт  дутагдаж байсан орон зайг нөхөж, өөрийн гэсэн хэрэглэгч, уншигчтай болж чадсан  мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайтын хамт олон таны энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна.

 

Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан мэдээллийн  хөтөч сайт  болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс юм. 

Ажил, амралтын бүх өдрүүдээ манай сайттай хамт өнгөрүүлж, бидний бэлтгэсэн мэдээ мэдээллийг хүлээн авч уншдаг үнэнч уншигч, хэрэглэгчдэдээ 2014 он Та бүхний амьдралд мартагдашгүй, гайхалтай цаг хугацаа байхыг хүсэн ерөөе.

 

Мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт байгуулагдаад нэг жилийн нүүр үзэж байгаа ч 2013 он  бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, хийсэн бүтээснээ өндрөөр үнэлүүлсэн он жил байлаа.  Тодруулбал  манай сайт Монголын сайтын холбооны “Шилдэг хөтөч сайт”, Монголын радио, телевизийн академиас санаачлан, зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагад олгодог “Болор үзэг”  наадмаас “Шилдэг сайт”,  Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулсан “2013 оны шилдэг  хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч” арга хэмжээнээс манай сэтгүүлч А.Баярмаа  “Сайтын шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан зэрэг  олон амжилтаар бид 2013 оноо үдэж 2014 оноо угтаж байна. Энэ нь зөвхөн бид бүхний шагнал бус уншигч олон та бүхэн хамт байсны илрэл юм.

 

Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч,  хамтран ажилладаг байгууллага, хувь хүн та бүхэндээ сайтын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна.

Хэвлэл мэдээллийн салбарт  шинийг санаачлан, үйл ажиллагаа өргөжүүлсэн манай хамт олон ирэх онд илүү ихийг санаачилж, улс төр, нийгэм, эдийн засаг, урлаг, спортын салбарын мэдээллийг шуурхай түгээж, нийгмийн амьдралыг тольдогч байх үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллах болно. 

      

       Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо

       Цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж

       Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

       Од хийморьтой угтаарай 

       Орчлонд аз жаргал гэж байдаг бол Оргилд нь хvрээрэй 

       Сэтгэлээр дулаан итгэлээр дvvрэн Шинэ жилээ угтаарай