Зөвхөн лидерүүд л оролцдог “Next Stop” харшийн наадам боллоо
2013/12/30
“Монголын ЗалуучуудынХолбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан МонголУлсын өнөөгийн нийгэм улстөр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтинг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй. 21 жилийн туршид үнэ цэнээ алдаагүй, илүү амжилттай, нэр хүнд нь өсөн нэмэгдэж байгаа “Next Stop” наадам манай улсын хамгийн том харшийн наадам, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа гэдэгтэй хэн ч маргадаггүй. Энэхүү наадмаас төрөн гарсан хүмүүс бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын томчууд байгаад зогсохгүй салбар бүртээ манлайлагчид тодорхойлогчид байдаг юм. “Next Stop”наадам жил болгон өөр өөрийн гэсэн онцлогтойгоор зохион байгуулагдаж дахин давтагдашгүй түүхийг бичдэг. Энэхүү түүхийг бичилцдэг хүмүүс яахын аргагүй наадмын нэр дэвшигчид болоод үе үеийн “Оны залуу”-с юм. Энэ жилийн хувьд нийгэм улс төрийн салбарт 46, эдийн засаг бизнесийн салбарт 38 шижигнэсэн залуус нэр дэвшиж, маш хүчтэй өрсөлдсөн юм. Ер нь энэхүү нэр хүндтэй наадамд өрсөлдөж нэр дэвшинэ гэдэг өөрөө нэр хүндийн асуудал байдаг бөгөөд шинэ залуучууд олноор хүч түрэн орж ирж байгаа нь анзаарагдаж байлаа. Энэ жилийн “Next Stop”наадмын хүндэт зочдоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн МАН-ын дарга М.Энхболд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын эрхэм гишүүд, ССАЖ-ын сайд С.Оюунгэрэл, дэд сайдууд, яамдын Төрийн нарийн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гэргийн хамт, үе үеийн “Оны залуу”-с болон улс төр эдийн засаг бизнесийн, урлагийн одууд гавьяатууд гээд эрхэм хүндтэй хүмүүс нэгэн дээвэр дор цуглаж 2013 “Оны залуу”-гаа тодрууллаа. Нэр дэвшигчид онлайн ертөнцөөр санал авсан цагаас эхлэн олны анхааралыг татаж, энэ жилийн “Оны залуу” хэн байх бол гэсэн хүлээлт хүн болгоны дотор байсан. Ийнхүү “Next Stop”-ын нийгэм улс төрийн салбарын “Оны залуу”-аар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар “Вульф Петролеум” ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж нар тодорлоо. Ц.Оюундарийн хувьд “Next stop” наадмаас төрөн гарч буй 3 дахь хүчирхэг эмэгтэй болж байгаа гэдгээрээ тун ч онцлог байлаа. Харин Т.Лхагдоржийн хувьд бизнесийн салбарт аргагүй л хүлээн зөвшөөрөгдөж буй бизнесмэн гэдгээрээ олон хүн талархалтай хүлээн авлаа. Ийнхүү олны хүсэн хүлээсэн ““Next Stop” харшийн наадам өндөр хэмжээний зочид, гайхалтай оддын цугларалт байсан төдийгүй Төрийн соёрхолт Д.Болдын амьд тоглолт, Камертон зөвхөн энэ наадамд зориулж эргэн цугласан, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Т.Ариунаа, дуучин Амархүүгийн сонин содон сюрпризээр дүүрэн үнэхээр тансаг үдэш байлаа. “Оны залуу” хэмээх энэхүү нэр хүндтэй шагнал бол хийсэн бүтээснийг үнэлэж, илүү амжилт гаргах хөшүүрэг төдийгүй нийгэмд хүлээх өндөр хариуцлагыг давхар үүрүүлдэг билээ.
Зочин · 2014/01/01
Tsarai muutiin tuuli balai avgai ushuu avaltiin tuuli SHUNALTAI avgai ene odoo hen bee