Л.Гантөмөр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөө амлав
2014/01/01
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өчигдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр 13 хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх болсон талаараа хэлсэн юм. Тодруулбал, гурван жил аргал түүж, эсгий таавчиг хийн зарж цуглуулсан 40 гаруй сая төгрөгөөрөө "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх төвийг барьсан Б.Уранчимэг гэх бүсгүйд сайд талархалаа илэрхийлээд 13 хүүхдийнх нь төлбөрийг төлөхөө амлалаа.
"Ивээл энэрэл" ТББ-ын тэргүүн "Гэрэлт ирээдүй" өдөр өнжүүлэх бүлгийн багш ажилтай Б.Уранчимэгийг 110 гаруй хүүхдүүд ээжээ гэж дууддаг бөгөөд түүний 50 гаруй хүүхэд их, дээд сургууль төгсөөд Монгол Улсын залуу боловсон хүчин болон бэлтгэгдсэн байна.
Х.Даваа