Хууль сахиулахын их сургуулийн төгсөгч, жүдо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг болон саяхан дөрвөн ихэр хүүхэдтэй болсон Ч.Баттулга нар тус сургуулийн магистрт суралцах эрхтэй болсон юм.

Уг нь мягмар гараг буюу 31-нд эрхийн бичгийг нь гардуулах ёстой байсан ч хойшилж өнөөдөр гардуулан өгөхөөр болсон билээ.

Энэхүү эрхийн бичгийг Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис тэдэнд гардуулан өгөх юм байна.

 

Д.Ана