Ц.Элбэгдоржийн муйхардуу бодлоос болж цаазлах ялаас татгалзсан
2017/12/08
Цаг нь болоогүй асуудал
Сүүлийн үед цаазлах ялыг дахин сэргээх үү, үгүй юү гэдэг асуудал улс төр болон хэвлэл мэдээллийн хүрээнд нэлээд шуугиан дэгдээж байх шиг байна.
Түүх уламжлалаа мэддэг, орчин нөхцөл байдлаа зөвөөр ухаардаг хүний хувьд тийм ч их шуугиан дэгдээх асуудал биш, зүгээр л “сэргээх нь зүйтэй” гэдэг үгийг л хэлнэ. Түүх уламжлалаа мэддэггүй, урьдхаа муу хэлэхийг урьтал болгодог, нэр төр олохын төлөө юу ч хийхээс буцдаггүй гэнэн томоогүи жаал Ц.Элбэгдоржийн муйхардуу бодлоос болж цаазлах ялаас татгалзаж билээ. Тэрбээр бусад оронд болсон явдлыг мэдэхээ байг гэхэд ядаж Монгол Улсдаа жар гаруйхан жилийн өмнө болсон тэр нэг аймшигт хэрэг явдлыг мэдээгүй буюу мэдсэн ч үл тоомсорлосноос тийм гэнэн томоогүй санаачилга гаргаж цаазын ялаас татгалзсан болой.
1952 онд юм даа. Ганц хонины маргаанаас болж нэг айлын хоёр сар, хоёр настай хоёр охины тархийг нь бяц дэвсэн алж, 10, 12 настай хоёр охины толгойг нь хага мөргөлдүүлэн егүүтгэж, 16-тай хүүгийнх нь хоолойг нь боон, аав ээж хоёрыг нь олон дахин буудан хөнөөж долоон хүнийг нохойтой нь хамт нэг дор алсан тийм аймшигт хэрцгий хэрэг тэр үеийн Завхан аймгийн Улаагчин сумд гарч билээ.
Тэр хэргийг үйлдсэн этгээд цаазаар авах ял үгүй юм чинь энэ муусайнчуудыг бүгдийг алж хаяад хуулийн дээд хэмжээ болох 25 жил шоронд суугаад тавь хүрээгүй гарч ирэхэд түүнээс цааш сайхан амьдрах хугацаа зөндөө байна гэж мунхаглан бодсон нь шүүх хурал гадаа болж байх үед тэрбээр газраас чулуу аван өвдөг дээрээ тавин ийш тийш нь няслан харваж инээмсэглэн малилзаж, ер тоосон шинжгүй “Чи тэр хоёр охины толгойг няц дэвсч алсан гэл үү” гэж асуухад “Тийм, тэгсэн. Ингэж дэвссэн” гээд газар дэвслэн инээж байж билээ.
Шүүх хурал тогтоол уншихын өмнө түр завсарлах хооронд Монгол Улсын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн цаазлах ялыг дахин сэргээж “Хүний амийг санаатайгаар хэрцгийлэн хөнөөсөн этгээдэд цаазлах ял оноож байсугай” гэдэг хуулийг уншин танилцуулахад сайх гэмт этгээд “Өө ингэх байсан юм уу” гэж нэг дуу алдаад өнөө инээж малилзаж байсан ч хаа байх вэ тэр дороо шал бууж бараг үхсэн юм шиг таг болж байсныг би харж сууж билээ.
Тийм л харгис хэрцгий явдлаас болж Монголд нэг удаа цаазлах ялаас татгалзсанаа дахин сэргээсэн болно.
Ер нь цаазлах ялаас татгалзах нь хүмүүнлэг ёс мөн хэдий боловч энэ нь тухайн үеийн нийгмийн нөхцөл байдал, хүмүүсийн ухамсрын төвшингөөс шууд хамааран шийдэх ёстой асуудал болой. Түүнээс биш нэр төр олохын төлөө хийсвэрлэн сэтгэхээс болох асуудал ерөөс биш. Тиймээс ч би Ц.Элбэгдоржийг гэнэн томоогүй жаал гэж хэлсэн минь тэр билээ. Үг хатуудсан бол уучлаарай.
Өнөөдөр манай улсад хүмүүнлэг дээд ухамсар хараахан төлөвшиж амжаагүй, зэрлэг капитализмын балмад ёс суртахуун давамгайлж байгаа тийм нөхцөл байдпын үед цаазлах ялаас татгалзах нь цагаа олоогүй, даанч болчимгүй явдал болой.
Өнөөгийн нөхцөл байдлаа нэгхар л даа. Эхнэр, гурван хүүхдээ алаад, өөрийгөө алж байна. Нэг бүсгүйг яаж зэрлэгээр тамлаж аллаа. 13 настай охиныг хүчиндэж аллаа гээд олон аймшигт хэрэг шил шилээ даран гарсаар байна. Ийм нөхцөл байдалд цаазлах ялаас татгалзаж болох уу даа. Энэ нь Хуульчдын багийг ажиллуулах тийм сүрхий бодол ухаан шаардах гүнзгий асуудал биш. Зөвхөн олон түмнийхээ санаа бодлыг тусган авч нийгмийн нөхцөл байдал, хүмүүсийн ухамсрын хэм хэмжээг бодож үзээд л Эрүүгийн хуульдаа нэг зүйл нэмэн оруулахад л болох асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монголд өнөөдөр цаазын ялаас татгалзах цаг, нөхцөл байдал бүрдээгүй байна.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Дуун хөрвүүлэгч, яруу найрагч, зохиолч, ахмад дипломат Батун Жамсрангийн Гэндэндарам
pkxnyзочин · 2017/12/10
цаазын ялыг сэргээхийг дэмжиж байна. Тэр олон улсын гэрээ протокол ямар хамаатайв. Бүрэн эрхт тусгаар Монгол Улс дотоод асуудлаа дотооддоо шийдэх эрхтэй, гадныхнаас асуух ёсгүй
Zochin · 2017/12/09
TSAG IN ARAI BOLOOGUI DEE... HUNII AMI HUNUUSUN EDGEEDIIN AMI URSHUUNU GEDEG BAIJ BOLOHGUI...
Зочин · 2017/12/08
Жамсрангийн Гэндэндарам гэгч үхсэн ацны нь Соёлын тэргүүний ажилтан, Дипломат бдгийн? Цаасын ялаар монголчууд 40к хүнээ хэлмэгдүүлчихсэн улс шүү дээ.
Зочин · 2017/12/08
Санал нэг байна
Зочин · 2017/12/08
Санал нэг байна
иргэн · 2017/12/08
Хүмүүсийг цочирдуулж, сэтгэл эмзэглүүлсэн гэмт хэргүүд улам гаарч иргэд маань амгалан тайван амьдрах баталгаагүй ийм цаг үед Элбэгдоржийн гаргасан шийдвэр нь ард түмнийхээ амьдралаас тасархай, цаг үеэ олоогүй шийдвэр байсан гэдэгтэй олон хүн санаа нийлэх байх.
IRGEN · 2017/12/08
GENDENDARAM GUAITAI 100 HUWI SANAL NEG BNA.
иргэн · 2017/12/08
Гэндэндарам гуайтай санал нэг байна,нэр төрд хэт шунасан ЦЭлбэгдорж бодлогогүй юм хийж цаазын ялыг үгүй болгосон нь нийгэмд асар их аюул дагуулсан,айл гэрийг голомтоор нь алсан хядсан хэрэг ч гарсан,одоо ерөнхийлөгч л өөрөө энэ ялыг буй болгох гэж зүтгээд байгаа мэт элдвийн юм бичиж эсэргүүцэж байна,үнэндээ энэ хүн олон түмний санал хүсэлтийг л гаргаж тавьсан хэрэг,энэ ажлыг нь саармагжуулахын тулд олон улсын гэрээнээс буцсан няцсан хэрэг болно энэ тэр гэж их бичих болж,тийм юм байхгүй,тусгаар улс дотоод асуудлаа ард олныхоо саналаар шийдэх нь байдаг л асуудал,цаазын ялаас татгалзах нь их энэрэнгүй ёс гэнээ,тэгэж тэнэгтэж мөөрөхийн хэрэг юу билээ,тэгвэл тэр энэрэнгүй ёс чинь хохирогчын талд хамаагүй хэрэг үү?хуулийн байгууллагад амьдралын халуун цэгт ажиллаж үзээгүй зарим нэг нөхөд би хуульч эрдэмтэн хүн гээд л цаазын ялыг сэргээх нь буруу,улс орны нэр хүнд унана энэ тэр гэж их сүртэй юм ярьж бичиж байна,амьдралд нийцэхгүй шийдвэрийг амь тавин хамгаалах хэрэггүй,эдгээр хүмүүс үүнийхээ оронд харин энэ улс орныг дэлхийд муухай харагдуулах энэ авилга албан тушаалын наймаа,хууль ёсыг үл хүндэтгэх гаж үзэгдэлтэй л харин тэмцэх хэрэгтэй биш үү?хүний амь бүрэлгэсэн,хүний цусанд гараа угаасан яргачиныг өмөөрч хүний эрх гэхийн оронд алтан амиа алдсан хохирогч тэдний ар гэр ах дүүс аав ээжид нь хүнлэг энэрэнгүй ёс суртахуунаа гаргавал дээр биш үү?цаазын ялгүй болсоноос хойш,танхай чууд...Би чамайг алчихад хорин таван жил суугаад амьдрал зохиох насандаа гараад ирнэ,чи харин ялзраад дууссан байна шүү гэж эрээ цээргүй хашгачин танхайрч байх нь олширсон шүү,үүнээс үзэхэд цаазын ял хэрэгтэй нь харагдаж байна,цаазын ялыг сэргээх нь зөв,дэмжиж байна.