Баярын өдөр 41 гэмт хэрэг гарсны 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ
2014/01/01
2013-14 онд шилжих шөнө Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 7000 гаруй дуудлага ирсэн байна. Эдгээрээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлагуудыг бүртгэн авч холбогдох газарт нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг гараагүй ч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, тухайн үедээ бусадтай маргасан хэрэг цөөнгүй гарсан байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой 800 гаруй дуудлага иржээ
2013 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 2416 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.
Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 1, хулгайлах 11, танхайрах 5, дээрэмдэх 3, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх 1, зам тээврийн хэрэг 11, осол 25 гарч 13 хүн гэмтсэн байна.
А.Баярмаа