Өчигдөр зам тээврийн ослоор нэг хүн нас барлаа
2014/01/01
Баярын өдрүүдэд ЗЦГ бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу нийт 430 алба хаагч гудамж замд гарч ажиллаж замын хөдөлгөөнийг зохицуулсан байна. Өчигдрийн хувьд зам тээврийн хоёр осол бүртгэгдсэн байна. Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 20-р хороо, Тэц-4 урд замд амины Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 11-р хороо Зайсангийн гудамж, Зайсангийн уулзварт амины Lexus LX470 автомашины жолооч А нь БНСУ-н ЭСЯ-ны Hyundai Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдсөн байна.
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолооч саатуулагдсан байна. Энэ жилийн баярын өдөр түрүү жилийн баярын өдөртэй харьцуулахад ямар байсныг хүргэж байна.