Сайн байна уу. Би 29-тэй та бүгдээсээ чин сэтгэлийн зөвлөгөө авмаар байна. Би багийн л их даруухан хүмүүжилтэй охин байлаа. 10н жилдээ нэг ч бандитай үерхэж байгаагүй. Өөрөө зугтчихдаг байв.

Төгсөх жилдээ ангийнхаа бандид хайртай болж байнга мессэжилдэг байв. Гэтэл нэг өдөр түүний хамгийн сайн найз болох манай ангийн хамгийн алиа шогч банди бид 2 мэдснээр би гэнэт харьцаагаа тасалж билээ. Бодвол ангийнхан бүгд мэдэж бид хоёрыг шоолно гэж бодсон учраас. Ийм тэнэг ичимхий байжээ. Нөгөө банди маань яаж ч гуйгаад би хариу өгдөггүй байлаа. Гэхдээ тэр банди маань миний санаанаас хэзээ ч гарч байгаагүй.

За тэгээд оюутан болов. 2-р курстээ анх удаа нэг бандитай дотно болов. 1 жил гаруй үерхээд саллаа. 3 жилийн дараа одоогийнхоо нөхөртэйгөө таарч хамт нэг өрөө байр түрээсэлж 3 жил үерхэж хөөрхөн хүүтэй болсон. Асуудлын гол шалтгаан гэвэл СЕКС. Анх нөхөртэйгөө дотно байхдаа сардаа 2 удаа ойртдог байлаа. Сүүлдээ сард нэг. Сүүлдээ хоёр гурван сардаа нэг ойртдог байв. Бид 2 бөөгөөр баахан явж байж хүүтэй болсон. Анхнаасаа бид 2 секс хийх хугацаа нэг минутаас илүү гарч байгаагүй. Тухайн үедээ ч энэ нээх надад сонин санагдаж байгаагүй. Ийм л байдаг юм байлгүй гэж боддог байлаа.

За тэгээд хүүхдээ олсноос хойш жил 2 сар ойртоогүй байж байгаад ойртож билээ. Би кесвэр хагалгаагаар төрсөн юм. За тэгээд төрснөөсөө хойш би гэдэг хүн сексийг их л хүсдэг боллоо. Манай хүн яг бахь байдгаараа. Сүүлдээ миний уур маш их хүрч байнга хэрүүлтэй байдаг боллоо. Үнэхээр гомдмоор хэдэн секунт болоол нөхөр тавьчихна. Зөндөө эмнэлгээр өөрийг нь явууллаа. Зүгээр л гэх юм бэлгийн сулрал биш л гэсэн гэх юм. За ингээд би гэдэг хүний ааш араншин хэцүү болж сүүлийн нэг жил ойртсонгүй өөр хүнтэй унтахыг хүсэх болов. Дээрээс нь хэрүүл уруул их гарч хааяа надад гар хүрч би нөхөртөө үнэхээр гомдож түүнийг гэх сэтгэлгүй болов. Түүнийг харахаар л уур хүрээд байсан учраас хүүгээ аваад салахаар шийдэж хөдөө ээж дээрээ ирэв.

Гэтэл энэ зун 10 жилийн уулзалт болж нөгөө анхны хайрт минь ирэв. Уулзалдаагүй 10 жил болжээ. Одоо болтол хүнтэй суугаагүй ганц бие. Би нөхөртэйгөө таарамжгүй тусдаа байгаа талаар ч хэлэв. Тэр ч надад ханд өгөөд зүгээр байсангүй. Ангийнхнаасаа санаа зовоод уулзалтын дараа залгаарай гэж хэлэв. Ингээд уулзалтын дараа бид 2 уулзалдаж хамт хоносон. Бурхан минь секс гэж тэрийг л хэлдэг байхдаа. Тухайн үедээ би тавиагүй ч гэсэн надад үнэхээр сайхан байсан. Би одоо ч тавьж үзээгүй ээ. Ингээд бид 2 үе үе уулзалдах болсон. Намайг сууя гэх болсон. Ахиж намайг алдмааргүй байна гэсэн. Гэтэл надад 2 настай үр минь байгаа шүү дээ. Ядаж байхад манай хүү аавдаа амь. Аавых нь ч ганц сайн тал нь хүүдээ байдгаа барина. Би энэ 2 хүнийг салгаж үнэхээр зүрхлэхгүй.

Нэг өдөр аав нь ээжийнд хүүтэйгээ уулзах гэж ирээд миний утсыг бүгдийн шалгаад намайг хүнтэй уулзаж байгааг мэдэж бөөн юм болов. Сүүлдээ миний буруу би та 2 хэнд ч алдахгүй гэж уучлалт гуйв. Одоо болтол ингээд л гуйгаад байна. Яг одоо би үнэхээр яах вэ? Өөрийгөө бодох уу хүүгээ бодох уу? Өөрийгөө бодох гэхлээр хүүгээ өрөвдөөд байх юм. Эсвэл хүүгээ бодож өөрийгөө золиосолж сэтгэл хөрсөн хүнтэйгээ сексийн амьдрал ч байхгүй үүрд амьдрах уу? Гэр бүлд секс гэж үнэхээр чухал зүйл гэдгийг одоо л ойлгож байна. Би үнэхээр ямар сонголт хийх вэ. Туслаач хүмүүс ээ…

cekc.mn