Сэлэнгийн хоёр гишүүн дөрвөн ихрүүдийг эргэлээ
2014/01/01
Хуучин оноо үдэхийн өмнөхөн манай улс анх удаа дөрвөн ихэр хүүхдээр бүл нэмсэн явдал Монголчуудын хувьд баяртай үйл явдал байлаа. Ялангуяа Сэлэнгэчүүдийн хувьд хамгийн их билэгшээн баярлаж хүлээж авсан мэдээ байлаа. Ихрүүдийн аав Ч.Баттулга, ээж Э.Хандсүрэн нар Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат тус суманд ажиллаж амьдардаг юм.
Шинэ оны босгон дээр Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбат нар саяхан мэндэлсэн дөрвөн ихэр хүүхдийг эргэж очиж, аав ээжид нь баяр хүргэж, нутгийн зон олныхоо баярын мэндчилгээг уламжлангарын бэлэг гардуулсан юм. Хоёр гишүүн эх хүүхдийн биеийн байдал, эмчилгээ сувилгааны талаар ихрүүдийн ээж аав, эмнэлгийн удирдлагууд болон эмчлэгч эмч сувилагч нартай уулзаж ярилцахын хамт Ч.Баттулгын гэр бүлд бүхий л талаар дэмжиж туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Ажил хөдөлмөр, ажилт бүтээлээр улс орондоо үргэлж манлай болж явдаг тус аймгийн хувьд энэ жил Үндэсний баяр наадмаар Улсын аварга төрж нутгийн олны магнайг тэнийлгэсэн болМонгол улсад хамгийн анхны дөрвөн ихэр хүүхэд мөн энэ нутгаас мэндэлсэнд Сэлэнгэ нутгийнхан ихэд билэгшээж байгаа нь дамжиггүй юм.
Зочин · 2014/01/03
Ene 2 ichij uheesee l dee kkkk
Зочин · 2014/01/02
Bayartsogt Erdenebat 2 arai xooson ochison eym bish bgaa ..Bayartsogt 5say tegreg egexed yaxabdee .Xvnii vnergvi abaxaas egch medexgvi zyynii lyibarchid
Зочин · 2014/01/02
Bayartsogt Erdenebat 2 arai xooson ochison eym bish bgaa ..Bayartsogt 5say tegreg egexed yaxabdee .Xvnii vnergvi abaxaas egch medexgvi zyynii lyibarchid