9-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг Өндөр сумын Уньт баг, Төлүүгийн давааны орчим иргэн Ч-г УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын машин дайрч, амь насыг нь хөнөөсөн билээ.

Н.Номтойбаяр өөрөө  манай жолооч уг машиныг барьж явсан гэдэг ч энэ нь батлагдсан эсэх нь тодорхойгүй. Тэгвэл уг хэргийг иргэн Ч нь өөрөө жолооны үнэмлэхгүй, согтуу замын хөдөлгөөнд оролцсон гэсэн үндэслэлээр Булган аймгийн прокурор хэрэгсэхгүй болгосон байна.

 

Ч.Явуу

sonin.mn