Мүүнийхэн Монголд байх шаардлагагүй
2014/01/02
Хүний шашин шүтэх, эс шүтэхийг хэдийгээр Үндсэн хуулинд зааж өгсөн байдаг ч Христийн шашны нэг урсгал болох Мүүний шашныг хориглох хэрэгтэй байна. Хориглох хэрэгтэй гэж үзсэн хэд хэдэн шалтгаан, сөрөг тал байдаг болохоор өнөөдөр Мүүнийг Шингены орнууд, Орос, Хятад улсад хорьчихоод байгаа. Тэдгээр улсуудад хорьсон шалтгаан буюу Мүүний шашны сөрөг талыг сийрүүлбэл:
1. Мүүний шашинд итгэгчид дэлхийг аврана гэж итгэсэн байдаг тул Мүүний сайн дурын байгууллагадаа гэрээслэл бичин амиа хорлодог. Энэ төрлийн жишээг хаанаас ч уншиж болно. Гэтэл үнэн хэрэгтээ амиа хорлолт нь сэтгэл санааны хэт хямрал, сэтгэцийн өөрчлөлт орсон хүний хийдэг үйлдлийн нэг юм.
2. Мүүний урсгалыг үндэслэгч буюу эцэг нь Мүүн хэмээх Солонгос иргэн байсан. Нас бараад багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл нас барсан Мүүн хэмээх садар самуунд уруу татсан урсгалыг үндэслэгч, харь хүнийг өөрийн төрсөн эцгээс илүү хайрлан хүндэлж, хүлээн зөвшөөрсөн хүн Мүүний шашинд олон байдаг. Тэдгээр иргэд бүх хөрөнгөө Мүүний сайн дурын буяны байгуулагад хандивлан хоосрон үлдсэн хүн цөөнгүй бий.
3. Мүүний шашны зарим нэг үзэл номлолоос болж гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, үр хүүхэд өнчрүүлэн салсан тохиолдол Монголчуудад бий. Олон улсад ч бий.
4. Гэнэн Монгол залуусын хийж бүтээнэ гэсэн сайхан сэтгэлийг ашиглан Африкийн ядуу хүүхдүүдэд хандив цуглуулж байна нэрийн доор Мүүний хөрөнгийг арвижуулах үйл ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл үзэг бал, оймс зарж байсан хүүхдүүдтэй та таарч л байсан байх. Хөөрхий залуус өөрсдийгөө Африкийн ядууст тусалж байгаа гэж бодовч үнэн хэрэгтээ Солонгос Мүүн “өвөө”-ийн халаасийг л зузаатгаж байгаа. Мүүн өөрийн үндэслэсэн уналт босолт, сэргэн мандал, үнэн хайрын тухай сургаалыг зааж залуусыг хооллосноор дараа дараагийн цугларалт сургалтанд татан оролцуулдаг. Харин эцэг, эхүүдийг нь "Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо" гэгч байгууллагадаа элсүүлэн “Ариун гэр бүл” гэх мэтээр элдэв цол гуншин зураг зэргээр татан түүнийгээ хэвлэл мэдээлэлээр сурталчлан нийгэмд өөрсдийгөө таниулан байна.
5. Хамгийн гол энэ урсгалыг эсэргүүцэх, олны эгдүүцлийг хүргэж байгаа зан үйл бол ариусах нэрийн доор олноор бэлгийн ажил хийх. Бэлгийн ажил хийгээд аруиссан хүн гэж байдаг гэж үү? Бодох л асуудал. Энэхүү гаж гэж хэлж болмоор гаж үйлдлээ Есүс үр төлөө үлдээж чадаагүй учраас жинхэнэ эцэг байж чадаагуй..Тиймээс үр хүүхэд үлдээх гэж энэ ариун ёслолыг үйлддлэг гэж байгаа юм.
6. Бас нэгэн сэжигтэй, хүн бүрийн эсэргүүцэхээр зүйл бол нэг ч удаа уулзаж үзээгүй хүмүүсийг гэр бүл болгож өгдөг. Гэхдээ сайндаа ч биш. Мүүний шашныхан нэг гэр бүлийг зуучилж өгснийхөө хариуд насан туршид нь татвар авдаг. Өөрөөр хэлбэл Солонгост хөгшин эрчүүдийг өөр улсын залуухан бүсгүйчүүдтэй гэрлүүлдэг. Заяаны ханийг нь үнэхээр олж өгч байгаа юм бол төлбөр авах нь ариун ёс уу? Мөн Мүүний холбож өгсөн гэр бүлээс хүүхэд төрсөн бол тэдний бус Мүүн эцэгт харъяалагдах ёстой.
7. Улс төрчдыг санхүүжүүлэх аргаар улс орны асуудалд хөндлөнгөөс оролцохыг завддаг. Монгол улсын дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзсний хоёр нь Мүүн “өвөө”-өөс санхүүгийн дэмжлэг авсан байдаг юм билээ.
8.Лекц яриа хийх нэрээр сургууль коллежуудад оюутны клубуудээр дамжуулан номлол сурталчилдаг. Ингэж залуусын тархийг угаан сэтгэл санааг нь урвуулснаар үзэл бодол нь тогтоогүй өсвөр үеийнхнийг уулын мухарт аваачин “Дахин Төрүүлэх” нэрээр ухсан нүхэнд шороогоор нэг булаад гаргадаг. Үүнийг шашингүй үзэлтэй хүний нүдээр үзэж, эрүүл ухаанаар тунгаан бодоход хэрхэвч эрүүл биш үзэгдэл юм.
9. Тухайн улсын эдийн засгийн гол обьектуудыг гартаа оруулан хараат болгох зэрэг гол шалтгаанууд нь Мүүнийг шашны онц аюултай, гаж урсгал хэмээн эх орноосоо хөөн гаргахад хүргэсэн байдаг.
10. Та олсон орлогын 10 хувийг Мүүн эцэгт насан турш өгөх ёстой. Та Мүүн эцгийн төлөө байнга мөнгө босгох ёстой. Үүнийхээ төлөө юу ч гэж худал хэлж болно...Мүүн нэрийг л дурдахгүй байх ёстой
Энэ мэтээр шашны энэ урсгалыг эсэргүүцэх ёстой тайлбар, шалтгаан цөөнгүй бий. Бид энэ гаж урсгалыг хаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай хойд хөрш ОХУ-д Мүүний гаж урсгал 2000 онд хориглосон.
Барын зулзагыг бага дээр нь гэдэг шиг Монголд хэт дэлгэрээгүй дээр нь хаах боломж бидэнд байна. Өөрөөр хэлбэл Мүүний нэрээр нэрлэгдсэн нэг ч байгууллага байхгүй. Гэхдээ Мүүний урсгалын “малгай доор” 17 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдгээр байгууллага нь өөрсдийнх нь тухай мэдээлэлд эмзэг ханддаг бөгөөд бичсэн сэтгүүлчийг нь хэн болох, яагаад бичсэн, хувийн амьдрал нь ямар вэ гэх мэтээр судалдаг, судлуулдаг. Аюултай үзэгдэл.
Хүний наймаа, мөнгө угаах, садар самуун явдлыг сурталчилсан, үндэстнийг мөхөөх энэхүү гаж үзэгдэл бүхий урсгалыг Монголоос хөөж, Үндэсний аюулгүй байдалдаа анхаарах цаг болсныг дуулгая.
А.Баярмаа
Мүүнчин · 2014/03/03
Энэ бол Христийн нэг урсгал бөгөөд протестан болон Мормоны адил их хүчтэй боловч илүү гоё. Энэнд элсэж л байлаа. Хүмүүс нь сайхан итгэнээ. Баянгол зусланд аваачаад шөнө орилуулж гүйлгээд, охидуудыг нь усанд сэлүүлж сургаад хүнтэй суулгах гээд сохор ю****** доголн хүн таарсан ч суу гэнэ. Тэр чинь хамгийн тохирох хүн чинь гэж сонгсон гэдэг байлаа. Хүнтэй унтаж болохгүй гэдэг бйасан. Охидууд нь энд тэнд явж байгаад хүнтэй унтчихаараа гэр бүлийн холбоо нэртэй мүүнээсэ гарчдаг байсан.
Мүүнчин · 2014/03/03
Энэ бол Христийн нэг урсгал бөгөөд протестан болон Мормоны адил их хүчтэй боловч илүү гоё. Энэнд элсэж л байлаа. Хүмүүс нь сайхан итгэнээ. Баянгол зусланд аваачаад шөнө орилуулж гүйлгээд, охидуудыг нь усанд сэлүүлж сургаад хүнтэй суулгах гээд сохор юмуу доголн хүн таарсан ч суу гэнэ. Тэр чинь хамгийн тохирох хүн чинь гэж сонгсон гэдэг байлаа. Хүнтэй унтаж болохгүй гэдэг бйасан. Охидууд нь энд тэнд явж байгаад хүнтэй унтчихаараа гэр бүлийн холбоо нэртэй мүүнээсэ гарчдаг байсан.
Зочин · 2014/02/24
хөгийн мүүнийхэн тэр чигээрээ монгол гэлтгүй энэ дэлхийгээс зайлаасай
Зочин · 2014/02/24
хөгийн мүүнийхэн тэр чигээрээ монгол гэлтгүй энэ дэлхийгээс зайлаасай
Зочин · 2014/01/24
гарга гарга. бид нар эхийгээ л шүтэж явбал заяа чинь тэгш явна
Зочин · 2014/01/13
BOLOVSROLIIN yamnii NASANBAYARIIN JINHENE ner JINHENE NUUR tsaraigii ni ta nar medehgui uu neg medehgui geed sudlaad uz dee ene Bol sonin shuu JINHENE ner ni tsendmaa BILUU hen bee taa daa ene MONGOLD aimshgiin urs gal oruulj irsen avgai ter nud ni neg l bish ee
Зочин · 2014/01/13
BOLOVSROLIIN yamand gol muun ni Tom ajil hiij bhad ta nar yadgiii ai
Зочин · 2014/01/13
ZAILTSGAA ene ARDCHILAL gesen ug uu olniig Alj suiruuleh bh aa
Зочин · 2014/01/03
Хархорин захын баруун хойно, Москва хорооллын урд байдаг сүм болоод, том том байшингууд хэсэг газар энэ Мүүний шашных.Тэнд ёстой хачин юм их болдог доо.Гэхдээ тэд нар үнэхээр баян мөнгөтэй, тэнд ер нь хяналт лав байхгүй эээ.
Зочин · 2014/01/03
Гаргаж чадах уу? Ерөнхийлөгчөөсөө авахуулаад шинээр томилогдож байгаа сайд, дарга нар дотор мүүнийхэн хэд хэдээр байна. Ийм байхад гаргаж чадахгүй л байх. Харин эсрэг л болж таарах байх даа. Хэтэрхий их түгээчих вий дээ...
Зочин · 2014/01/03
Христийн шашны нэг хэсэг биш шүү наадах чинь гаж буруу урсгал... Мэдэхгүй хүмүүс Христийн шашны нэг хэсэг нь байна гээд буруу ойлголт авчих вий.
Зочин · 2014/01/03
Лу Гантөмөр ч гэсэн мүүнийн шашинтан гэж ярих юм билээ. Мүүн Монголыг захирч байгаа шашин гэдэг үнэн бол ууд аа
Зочин · 2014/01/03
Тийм байсан. БШУЯ-ны дарга Б.Насанбаяр гэж байгаа тэр хүн бол Мүүний гаж шашинг дэлгэрүүлэхэд гар бие оролцож явдаг хүн шүү!!!Эндээс хар: http://www.meds.gov.mn/%D0%91%D0%A8%D0%A3%D0%AF-%D0%BD%D1%8B-%D0%B0%D0%BB%D0%B1%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B0%D0%B0%D0%B3%D1%87%D0%B4%D1%8B%D0%BD-%D1%83%D1%82%D0%B0%D1%81%D0%BD%D1%8B-%D0%B6%D0%B0%D0%B3%D1%81%D0%B0%D0%B0%D0%BB%D1%82
swat · 2014/01/03
Зүйтэй. Хөөж гарга ******сайн ********нуудыг!!! христийнхний нэг биш!!! гаж урсгал юм билээ!
Зочин · 2014/01/03
Боловсролын яаманд наад мүүнийхэн чинь үүрлэсэн гэнэ. Бодохоос ч аймаар.
Зочин · 2014/01/03
Нэгэн зүйлийг өчсүү. Энэ бол Христийн шашны нэг хэсэг биш бөгөөд сайн нэрийг барьж бузрыг үйлдэгсэд билээ л.