Сайн байцгаана уу миний бичсэн захиаг уйдалгүй уншиж чин сэтгэлэсээ зөвлөгөө өгөөрэй гэж та бүхнээс хүсэж байна. Би 21 настай жирийн нэг бүсгүй байна. 4 жилийн өмнө найз залуутай болж өдий хүрсэндээ.

Энэ 4 жилийн хугацаанд их л юм болсоон гэхдээ тэр залуу шиг намайг хайрласан бас хайрлах залуу дахин надад хэзээ ч олдохгүй байх гэж бодож байна. Тэр надад үнэхээр хайртай байсан гэхдээ би заримдаа сонин болоод түүнд хайргүй болсон мэт санагдаж салах тухай зөндөө ярьж түүнийг удаа дараа зовоож зүрхийг нь шархлуулж байсан. Үүндээ одоо маш ихээр харамсаж сууна.

Бид 4 жил бараг л хамт байсан. 9 сард би сурахаар болоод хотод ирсэн харин тэр аймагтай үлдсэн эхэндээ би файс кодоо сольж заримдаа утсаа авахгүй түүнийг гомдоож байлаа юу ч болсон тэр надаас явахгүй уучилдаг байсан харин сүүлийн үед надаас холдож өмнөх шигээ байхаа байсан. Тэрийг нь би анзаараад бас түүндээ хайртай гэдгээ ойлгоод бүгдийн эхнээс нь эхлий бас хэзээ ч салахгүй гэж бодож байсан чинь тэр маань намайг зовоож эхэлсэн. Хайргүй болсон юм болуу гэж бодсон чинь надаас салахгүй чамдаа хайртай л гэх юм.

Гэхдээ өмнөх шигээ намайг хайрлаж хайртай санаж байна гэж ерөөсөө хэлэхгүй би өөрөө залгахгүй бол надруу холбоо барихгүй ийм л болчоод байна даа. Нэг удаа надад салий гэж хэлсэн л дээ би уйлаад яагаад вэ хайргүй юмуу гэсэн чинь чи намайг дандаа ингэж зовоодог байсан ямар байна зүрх чинь өвдөж байна уу гэж инээсийн тэгээд би гайхаж байна тэр надаас хариугаа аваад байна уу эсвэл хайргүй болсон юмуу гээд…

cekc.mn