Монголчууд архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт орж байна гэж ДЭМБ мэдэгдсэнийг Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эвсэл уламжлав.

ДЭМБ-ын явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Таиланд гуравдугаарт орж байгаа бол Монгол дөрөвдүгээрт орж байна.

Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ

 

Өмнөд Солонгос-10.9 л

 

Вьетнам- 8.7 л

 

Таиланд -8.3 л

 

Монгол- 7.8 л

 

Хятад- 7.6 л

 

Харин Малайз, Балба болон Сингапур улс архины хэрэглээгээрээ Азид доороосоо эхний гуравт бичигдэж байна. Тодруулбал, Малайзад жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 1.7 л, Балбад 2.1 л байгаа бол Сингапурт 2.9 л байна.

 

 

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг