Сайн байна уу, энэ өдрийн мэнд. Юуны өмнө энэ сайтын хамт олонд амжилт хүсье. Намайг Б гэдэг. Одоо 33 настай, ганц бие эмэгтэй. Энд ингээд захидал бичээд сууна гэж төсөөлж ч байсангүй. Өдий хүртэл ганцаараа явахдаа надад таарах эр хүн олдохгүй л байна гэж бодож явлаа.

Гэхдээ сүүлийн үед энэ бодолдоо хүртэл эргэлзэж эхлээд байна. Надад эр хүнээс илүү бүсгүй хүн таалагддаг байсан. Энэ нь таарах, таалагдах эр хүн байхгүй болохоор ингэж байна гэж боддог байлаа. Гэхдээ эмэгтэй хүн харах, хүсэх мэдрэмж улам л ихсээд байх боллоо. Намайг ингэж бичлээ гэж ихэнх хүмүүс элдвээр хэлэх байх.

Гэхдээ өдий насалчаад одоо өөртөө хүртэл эргэлзэж байгаа нь өөрийгөө өөрөөр харах нөхцөл болж байна. Энэ мэдрэмжээсээ болоод их ганцаарддаг боллоо. Сайн найздаа хүртэл энэ мэдрэмжээ хэлж чадахгүй, ер нь хэлж зөвлөх ч хүн байхгүй ганцаараа дотроо элдэв юм бодож ганцаардах нь улам их боллоо. Хэн нэгэнд хэлвэл намайг харах харц нь хүртэл өөрчлөгдөх байх. Энэ захиаг ер нь яах гэж бичиж байгаагаа ч мэдэх юм алга. Надад зүгээр л намайг ийм, тийм гэж хэлэхгүй, ярьж, зөвлөх хүн л хэрэгтэй байна. Захидлыг минь дамжуулж өгсөнд баярлалаа.

cekc.mn