Сүүлийн үед цагдаагийн байгууллагад машины хучлагаа алдлаа гэсэн дуудлага ихээр ирэх болжээ. Иймд иргэдийг ил задгай талбайд  орчны гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, камертай орчинд орхиж байх, машиндаа дохиоллын систем суулгахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Түүнчлэн цагаан сарын баяр дөхөхөөр баярын идээ шүүс болох бууз, банш, ууц, өвчүүний хулгай нэмэгддэг учир иргэдийг сонор сэрэмжтэй байж, өөрийн өмч хөрөнгөдөө тавих  хяналтаа сайжруулах, гэр орноо эзэнгүй орхиж буй бол хөршдөө захих, гэрийн цоож цуургаа сайжруулах, гарахдаа цонх, хаалганыхаа түгжээг шалгаж болзошгүй хулгайн гэмт хэргээс сэрэмжлэхийг анхааруулав.