Өчигдөр 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст сумын “Хагийн нуур”-т "УАЗ-469" маркийн автомашин нуурын усанд живжээ.

Тэд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан байна. Тухайн өдрийн 20:55 цагт Ховд аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага ирсний дагуу хоёр алба хаагч, нэг автомашин, орон нутгийн долоон иргэн, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа ажээ.