Монгол улсын хилээр  алт гаргах болон оруулахдаа заавал  Гаалийн байгууллагад  мэдэгдэх буюу гаалтийн мэдүүлэгтээ смэдэгдэх ёстой байдаг.  Тэгвэл өнгөрсөн зун  нэгэн зорчигч Монгол улсын хилээр 4.9 кг алтыг  хууль бусаар  гаргахыг завдсан байна. Үүгээр ч зогсохгүй энэхүү хууль бус үйлдэлдээ  Буянт-Ухаа дахь  мэргэжлийн хяналтын  байцаагчийн татан оролцуулсан үйлдэл  өнөөдөр хууль хяналтын байгууллагаар  шалгагдаж байгаа.  

Ингээд тэрхүү сэжигтэй үйлдлийн бичлэгийг хүргэе.

Нэгэнт гэмт  үйлдэл нь баримтаар ийнхүү нотлогдчихоод байгаа энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн 166-р зүйл буюу  татвар төлөхөөс зайлсхийх, 175-р зүйл буюу эд зүйлийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлээр  хариуцлага хүлээх  ёстой.

Тодруулбал  сэжигтэн  166 дугаар зүйл. Татвар төлөхөөс зайлсхийх:

166.1.Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ, бусад зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

175 дугаар зүйл. Эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх:

175.1.Хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, түүнчлэн их хэмжээний валют, валютын үнэт зүйл, эрдэнэс, эрдэс, түүнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэсэн хариуцлагыг тус тус хүлээх юм.

Өнөөдөр 4.9кг алтан эдлэлийн зөвхөн алтны зах зээлийн ханш нь 10 827 417 төгрөг болж байгаа.  үүнээс гална тухайн эдлэлийн  хийц,  чимэглэл зэргээс хамаараад  тэрхүү алтан эдлэлийнх  нь үнэ ханш нэмэгдэнэ.   Ийм хэмжээний  алтан  эдлэлийг ямар зорилгоор яах гэж мэдэгдэлгүй гаргаж байгаа нь сэжиг төрүүлж байгаа юм.

Тэгтэл өнөөдөр  энэ хэрэг  баримттай, нотолгоотой байтал  прокурорын газраас  хэрэгсэхгүй болгох гэж байгаа  ажээ.  Энэ нь  прокурор хууль зөрчин шударга бус ажиллаж байгаа гэсэн үг  юм.  

Энэхүү “но”-той үйлдлээ  прокурор хэрхэн тайлбарлах бол?

А.Баярмаа