Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 55 нас хүрчээ
2018/03/04
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 1963 оны гуравдугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн юм. Баянхонгор аймгийн харьяат Ж.Халтмаагийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн тэрээр нийслэлийн 34 дүгээр сургуульд 8 дугаар анги төгсөөд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр дүүргэсэн байдаг. Багаас спортоор хичээллэж, Самбо бөхийн дэлхийн аваргаас бизнест хөл тавьж, 2004 оноос улстөрд орж, УИХ-ын гишүүнээр 2016 оныг хүртэл Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж байгаад 2017 онд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр ард түмнээс сонгогдсон билээ. Өчигдөр тэрээр 55 нас хүрч байгаа юм.
Эх сурвалж: www.assa.mn
nasan · 2018/03/04
erunhiilegcid azjargal eruul enh amjilt husye ard bid nuguu amlalt shudarga yosiig l husch huleej baina tsag hugatsaa yvaad l baina shuu