Ш.Батхүү батлан даалтад гарч магадгүй
2014/01/12
“Жаст” группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа бие нь өвдөж, хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан талаар бид урьд нь мэдээлж байсан билээ. Түүний биеийн байдал хүндэрсэний улмаас УКНЭ-т шилжүүлсэн байдаг. Одоогоор түүний биеийн байдал сайжраад байгаа гэнэ. Тэрээр чихрийн шижин өвчтэй байсан бөгөөд гам алдагдсаны улмаас өвчин нь хүндэрсэн байжээ. Ш.Батхүү удахгүй батлан даалтад гарч магадгүй гэж ярьсан байна.