Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч ажилтнууд өнөөдрөөс эхлэн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

Тодруулбал, тус эмнэлгийн хамт олон энэ сарын 13-наас буюу өнөөдрөөс эхлэн 17-нийг хүртэл “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгаа аж.

Энэхүү өдөрлөгийн хүрээнд өдөр бүр 10-15 цагийн хооронд эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон хагалгааны үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслэлийг олон нийтэд нээлттэй болгоно. Өнөөдрийн хувьд насан хүрэгчид, хүүхдийн, хавсарсан гэмтлийн тасгийн эмч нар иргэдэд үнэгүй үзлэг хийх юм байна.
 

Х.Даваа