Н.Энхбилэгт вакцин хийсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
2014/01/13
Өнгөрсөн 2013 оны аравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн төвийн IV сургуулийн 2а ангийн сурагчдад сахуу татрангийн вакцин хийсэн.
Үүний улмаас 7 настай Н.Энхбилэг охинын хэл нь үхжиж харлаад, юм ярьж чадахаа больсон. Мөн явж чадахгүй байгаа. Эмчилгээ хийлгэж байх явцдаа хоёр хуруугаа тайруулсан охины биеийн байдал өдрөөс өдөрт муудаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл эл асуудалд тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч х/ч Г.Батаа 2014 оны 01-р сарын 01-ны өдөр Эрүүгийн хуулийн 106-р зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн 201405000004 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Шалгалтын явцад Халдварт өвчин судлалын төвийн их эмч С.Ананд, Д.Алтанзул нарын урьдчилсан тандалт, газар дээр нь ажиллаж гаргасан дүгнэлт зэргээс Н.Энхбилэг болон Эрдэм ахлах сургуулийн сурагчдад хийсэн Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн BN021L3001A серийн дугаартай СТ-2 гэсэн вакцины чанар, түүний хадгалалт хамгаалалаас болж Н.Энхбилэгийн бие муудаагүй харин дархлаажуулалттай давхцаж илэрсэн бие даасан өвчин буюу “Синдром Стевенса Джонсона” гэсэн өвчний оношийг урьдчилсан байдлаар гаргасан байдаг.
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар “вакцин тарих үеэр сурагчдад үзлэг оношлогоо хийх байсан Оточномгон өрхийн эмнэлгийн их эмч Н.Дэжидмаа нь Эрдэм ахлах сургуулийн сурагчдад вакцин хийх үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзлэг хийгээгүй, 2013 оны 10-р сарын 14 өдөр Н.Энхбилэгийг вакцинаас харшилсан байдал, өвчний зовиуртай ээжийн хамт ирж үзүүлэх үеэр зохих эмчилгээ, оношилгоог зөв тавиагүй, холбогдох Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, тус эмнэлгийн сувилагч Э.Даваа Эрдэм ахлах сургуулийн эмч Н.Дуламсүрэн нар нь сурагчдад вакцин хийх үеэр бүх сурагчдыг үзлэгт хамруулаагүй тарилга хийхийн өмнө нэг удаагийн зүү тариур хэрэглэсэн эсэх, вакцинийг зохих ёсоор хадгалж хэрэглэсэн эсэх, хэрэглэсэн зүү тариур вакцины шил шошгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр устгасан … зэрэг үйлдэлд нь эрүүгийн хуулийн 106-р зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ажээ.
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэгт шинжээч томилж “нэр бүхий эмч, эмнэлгийн байгууллагын ажилтанууд эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, холбогдох вакцин, тариур зэргийн чанар стандарт, хадгалалт хамгаалалт, хэрэглэсэн байдал зөв эсэх Н.Энхбилэгийн өвчний шалтгаан нөхцөл эх сурвалж юу болох, урьд суурь өвчтэй байсан эсэх вакцинаас болж өвчилсөн эсэх, 2 хуруугаа тайруулсан болон биед гарсан бусад өвчлөл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх зэрэг асуудлыг шалгаж тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн прокурорын газраас прокурорын даалгавар бичиж хяналт тавин ажиллаж байна.
Х.Даваа
Зочин · 2014/01/15
er n bol ondor ***jiltei uls ornuudad vaktsin gegch zvil hiigdeehee bolison gj sonsson emch bolon tedgeeriin oir toirniihon bvgd hiilgedeggvi talaar neteer bicheed tv.r hvrtel yriad l b.n mood mongoloor duusah ymdaa
Зочин · 2014/01/14
hoorhiidoo ene ohiniig hard uruwdd bhima
Зочин · 2014/01/14
zasgiin gazar ene hariutslagiig huleeh heregtei er ni hunii ami nastai holbootoi buh zuild
Зочин · 2014/01/14
Tiimshdee Vaktsiniig eh etsgiih ni hyanaltand emnelegiin nuhtsuld hiideg bolmoor bna.
Зочин · 2014/01/14
Ер нь вакциныг зөв хадгалсан эсэхийг хэн мэдэх юм. Бидний үр хүүхдэд зөв хадгалсан уу, хаанаас ямар нөхцөлд тээвэрлэж ирсэн зэргийг бид мэдэхгүй шүү дээ. Эмч нарт л итгэж хийлгэж байгаа шүү дээ. Тэгээд ч сургууль дээр нь вакцин хийдэг нь зөв үү буруу юу эцэг эхийн хяналт байхгүй, багш нь хянадаг ч ю****** үгүй юу мэдэхгүй...... ЭМЯам бодох л асуудал!