Монгол автобусны үйлдвэрийн нээлт болно
2014/01/14
Монголын аж үйлдвэрийн салбарын түүхэнд дэх анхны автобусны үйлдвэр энэ сарын 16-нд нээлтээ хийхээр болжээ. “Номин Холдинг” ХХК автомашин үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээний ажиллагааг өргөжүүлэн, үйлдвэрлэлийн шат хүртэл тэлж машины үйлдвэрлэлийн “Эколог бус” ХХК байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн оны сүүлээр буюу 2013 оны 12-р сарын 3-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Эколог бус” ХХК-ийн үйлдвэр дээр хүрэлцэн очиж үйлдвэрлэлийн явцтай танилцсан юм. Өнөөдрийн байдлаар автобусны үйлдвэрт J-800 загварын дараачийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандартай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхэлсэн байна. Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний шинэ жишиг стандартыг тогтоож чадахуйц энэхүү автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас олон давуу талтай. Мөн Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой