УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 2015 ХОМ-ээ мэдүүлэхдээ жилийн орлогоо 3 тэрбум 994 сая, 2016 онд 1 тэрбум 394 сая төгрөг хэмээн мэдүүлж байжээ. Тэгвэл энэ жил тэрбээр жилийн орлогоо 39 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Гэр бүлийн гишүүд орлогогүй гэж мэдүүлсэн нь олны анхаарлыг ихэд татаж байна. Түүний 3 тэрбум гаруй төгрөгийн орлого хаачив. 355 сая төгрөгийн 4 орон сууцтай байсан бол өдгөө 217 сая төгрөгийн 2 орон сууцтай болсон байна. Мөн авто машин, мал аж ахуй байхгүй. 159 сая төгрөгийн газар нь ч байхгүй болсон байна. Хадгаламжиндаа 12 тэрбум төгрөгтэй байсан бол одоо 40 сая төгрөг болтлоо буурчээ. Өөрийн хувь эзэмшдэг Монполимет ХХК-иасаа 12 тэрбумын авлагатай. Харин Худалдаа хөгжлийн банкинд 7 сая төгрөгийн зээлтэй. Монцемент билдинг материалс ХХК, Монполимет ХХК-д хувь эзэмшдэг.

Эх сурвалж: Нууц.мн