Говь-Алтай аймгийн унаган байгалийг сэглэхгүй гэсэн баталгааг Ч.Сайханбилэг өгсөнгүй
2014/01/14
Говь-Алтай аймагт явагдаж буй дахин сонгуулийн асуудал ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн оролцоотойгоор шуугиан дагуулалаа. Тэрбээр Говь-Алтай аймаг дахь "Талын мэлтэс”, "Хатан суудал” гэсэн алт, төмрийн нөөц бүхий ордууд орчмын газрыг тусгай хамгаалалтаас гаргах асуудлаар саналаа ирүүлэхийг өнгөрсөн оны есдүгээр сард аймгийн удирдлагад албан бичгээр мэдэгдэж, аймгийн удирдлага уг ордуудыг ашиглах боломжгүй гэсэн хариу өгч байсан.
Гэвч тус аймгийн дахин сонгуульд эрх баригчид ялахын тулд улайрч байгаа нь эл асуудалтай холбоотой гэж хардахад хүргэж байна. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, “2013 оны намрын чуулганы өмнө долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан ээлжит бус чуулганыг зарласан билээ.
Засгийн газар тодорхой арга хэмжээ авах, асуудлыг судалж, УИХ-д оруулж ирэх үүрэг УИХ-аас өгсөн юм. Үүний дагуу Засгийн газраас бололцоотой бүгдийг судалж, шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байсан. Энэ хүрээнд зарим орд газруудыг ашиглаж болох үгүйг судалж, гурван аймаг руу 2013 оны есдүгээр сарын 13-ны өдөр санал авахаар албан бичиг хүргүүлсэн аж. Үүнтэй холбогдуулан орон нутгуудаас санал ирж, зарим орд газруудыг ашиглах шаардлагагүй гэсэн саналыг өгсөн байна. Ялангуяа Говь-Алтай аймгаас ордуудыг ашиглах шаардлагагүй гэдэг бичиг иржээ.
Говь-Алтай аймагтай холбоотой тусгай хамгаалалтын газрын орчмын газруудыг ашиглах эсэх талаар албан бичиг тухайн үед яригдаж байгаад өнгөрсөн асуудал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн үед яригдсан ч энэ ордуудыг ашиглах талаар ямар нэг шийдвэр гараагүй” гэсэн юм. Тэрбээр уг асуудлыг хаасан, тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ордуудыг ашиглахгүй гэсэн баталгаа, нотолгоо хэлсэнгүй. Тэгэхээр энэ удаагийн дахин сонгуульд АН яллаа гэхэд Говь-Алтайн унаган байгаль сэглэгдэхгүй гэх баталгаа алга.
Х.Даваа
Зочин · 2014/01/16
Nud ni sertiigeed zalitaigiin shinj shuu MANAI ardchilsan namiihan sain sain AVCH idehdee
Зочин · 2014/01/15
сайханбилэгээ чи үхвэл таарна