БНСУ-ын визний хураамж өөрчлөгдлөө
2014/01/15
БНСУ-ын визний хураамж өөрчлөгдсөн байна.
БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан БНСУ-д нэг удаа 91 хоногоос удаан хугацаанд зорчих Монгол иргэдийн визний хураамж 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөж 60 ам.доллар болсныг Монгол Улсад БНСУ-аас суугаа ЭСЯ-наас мэдээллээ.