Аливаа улс үндэстний  ард түмэн, эрүүл саруул байж тэр хэмжээгээрээ улс гүрэн оршин тогтнодог жамтай. Тэгвэл манай хамт олон эрч хүчтэй, эрүүл чийрэг бие бялдартай Монгол хүмүүнийг бий болгон  тэдний өдөр тутамын амьдралынх нь хэв маягын төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулах  үүднээс  "Голден жим" фитнес клуб үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Тус клубээс жил болгон зохион явуулдаг "Цасны баяр" энэ сарын  19-нд буюу бүтэн сайн өдөр болно. Цасны баярт оролцохыг хүссэн хувь хүн, албан байгууллага, хамт олонд нээлттэй болдогоороо онцлог юм.

Цэвэр агаарт гарангаа зохион байгуулагчдын зүгээс явуулах уралдаанд оролцож азтан болох боломжтой.

Энэхүү "Цасны баяр"-т оролцох хүсэлтэй хүмүүс 18-наас өмнө бүртгэлээ хийлгээд автобусны мөнгө 3000 төгрөгөө өгөх шаардлагатай юм байна. Тэрэлж рүү явах автобус энэ сарын 19-ний өдөр 09:00 цагаас Тусгаар тогтнолын ордоны урдаас хөдлөнө.

Уншигч та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг: 77770099 дугаарын утаснаас тодруулна уу.

 

Х.Даваа