Цалин ба цагаан сар
2014/01/15
Цалин, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх асуудпыг хээээ төрийн нууцад хамруулчихав аа. Өчищөр хуралдсан Нийгмийн бодпого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн талаарх Ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьсан асуулгын хариуг сонсох байсан.
Гэвч энэ асуудал нь Засгийн газрын хуралдаанаар хаалттайгаар хэлэлцсэн учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбарыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн. Түуний тайлбарлаж байгаагаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээд байгаа учир цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийг нээлттэй эарлаж болохгүй, тиймээс ийнхүу нууц асуудалд хамруулсан гэв.
Уктаа бол цалин, тэтгэвэр нэмэх асуудал нийгэмд хамгийн их хүлээлпэй байдаг. Учир нь өдөр ирэх тусам өргөн хэрэглээний барааны үнэ нь тэнгэрт хадаж байгаа энэ цаг үед халаасан дахь хэдэн төгрөг нь хэрхэн нэмэгдэх бол хэмээн чихтавин нь суух нь аргагүй.
Гэтэл Засгийн газраас энэхүү асуудпыг хаалттай хэмээн учир битүүлэг хариу өгсөн нь иргэдэд хүндхэн цохилт болж байна.
Удахгүй монголчуудын өргөн тэмдэглэдэг уламжпалт баяр болох цагаан сар нь болох гээд байдаг. Монголчууд бид буурал жилээ үдэж, буянтай жилээ угтана.
Жил ирэх бүр л мөнгөний ханш унаж, өргөн хэрэглээний бараа бүтээщхүүний үнэ нэмэгдсээр. Ялангуяа жил бүр сар шинийн баярын өмнө мах, гурил тэргүүтнээс эхпээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэщдэг нь бичищээгүй хууль.
Ялангуяа энэ жилийн хувьд мах болон ууцны ханш тэнгэрт хадсан нь олон хүний санааг чилээж, хэтэвчийг нь хоослоход хургээд байна.
Угтаа бол Шинэчлэлийн Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. Үнэ тоггвортой байлгахын тулд гурван их наяд төгрөгийг зарцуулаад байгаа.
Гэтэл өнөөдрийн байдпаар тэрхүү гурван их наяд төгрөгийн үр дүнд харагдахгүй байна. Цалин, тэтгэвэр нэмэх бус цагаан сарын сургаар өргөн хэрэглээний барааны хэдийнэ тэнгэрт хадаад байна. Үүнийг манай улстөрчид ойлгох ёстой.
Гэтэл цалин, тэтгэвэр нэмэх асуудал бол та бүхэнд хамаагүй. Бараг хэзээ, хэдэн хувиар нэмэхийг бид мэдэж байна хээв нэг дуугарч байна.
Ингэснээр иргэдийн хувьд төрдөө найдаад цалин, тэтгэврийн зээлээ аваад цагаан сараа хийх л үлдпээ. Харин хэзээ таны халаасан дахь мөнгө өсөхийн саарал ордонд 76 эрхэм л мэднэ.
Б.Тэмүүлэн
Зочин · 2014/01/16
Shinechleliin zasgiin gazar sunuj baival TAARSAN tsalin nemeech gahainuud aa