60 000 ам.доллар хулгайлсан этгээдийг баривчилжээ
2014/01/15
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирал өрөөнөөсөө 60 мянган ам.доллар бүхий цүнхээ хэсэгхэн хугацаанд алдсан талаархи мэдээллээ Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгүүлжээ.
Цагдаагийн байгууллагын уйгагүй ажиллагааны үр дүнд өчигдөр буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр уг гэмт хэргийг үйлдсэн 55 настай Б гэгчийг баривчлан саатуулсан байна. Тэрээр гэмт хэргийн замаар олсон мөнгөөрөө "Toyota kluger" маркийн автомашин худалдан авч үүнийгээ унаж яваад баригдсан байна. Мөн уг хэрэгт холбоотой хоёр этгээдийг урд шөнө Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчлан саатуулсан байна. Тэд хулгайлж авсан мөнгөөрөө 2 машин худалдан авч унаж яваад саатуулагдсан бөгөөд зохион байгуулалтай энэхүү бүлэг хулгайн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-4 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.