Эрх баригчдын шахалтаар Хөх морьт сумынхан үнэтэй шатахуун хэрэглэж эхэллээ
2014/01/15
Засгийн газар агентлагуудаа дахин сонгуульд татан оролцуулж эхэллээ. Ингэхдээ тэднийг хууль зөрчөөд ч болов улс төр хийхийг үүрэгдсэн байна.
Тодруулбал, сонгуулийн хууль бус марафонд О.Магнай даргатай ШӨХТГ-ыг хувь нэмрээ оруулахыг АН-аас тушаажээ. Ингээд тус газрын байцаагч Мөнхбаяр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд шахатуун импортолдог “Мон суль” компанийг хууль бусаар дарамталсаар шатахууных нь үнийг нэмүүлсэн хачирхалтай хэрэг гарсан байна.
Тус компани өчигдрийг хүртэл нэг литр шатахуунаа 1740 төгрөгөөр худалдаалж байсан бөгөөд энэ үнээ сүүлийн 6-7 жилийн турш хадгалсаар иржээ. Гэтэл ШӨХТГ-аас шатахууныхаа үнийг бусад аймаг, сумдын шатахууны үнэтэй уялдуулж, доод тал нь 1800 төгрөг болгохыг шаардсан байна. Ингэхдээ хамгийн гол нь энэ сарын 19-нд товлогдсон дахин сонгуулиас өмнө нэмэхийг шаардсан гэнэ. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлэхгүй бол 500 саяар торгоно, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн дарамталсаар нэмүүлсэн байх юм. Гэхдээ ШӨХТГ-аас албан журмаар хандаж, бичиг цаас болоогүй бөгөөд Мөнхбаяр гэх байцаагч гурван хоногийн турш тасралтгүй дарамталсаар “Мон суль” компанийг үнээ нэмэхэд хүргэжээ.
Энэ байдлыг тус компанийнхан дахин сонгуульд нэр дэвшиж буй Д.Даваадоржтой холбон тайлбарлаж байна. Учир нь ШӨХТГ-аас “Мон суль” компанийг шатахуунаа хэтэрхий доогуур үнээр худалдаалж байна, үнээ нэм гэж шаардахтай зэрэгцэн АН-аас нэр дэвшигч, сумын Засаг дарга Д.Даваадорж болон ИТХ-ын дарга И.Гантулга нар ч мөн үнээ нэмэхийг ээлжгүй шаардсаар ийм байдалд оруулаад авчээ.
МАН-аас дахин сонгуульд нэр дэвшиж буй Ганзориг нь тус компанийн захиралтай хамаатан аж. Энэ утгаараа Хөх морьт сумыг шатахуунаар хангадаг ганц компанийх нь үнийг нэмүүлж, иргэдийг эсрэг оноо өгүүлэх зорилготойгоор ийм ажил зохион байгуулсан гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Ганзориг сумынхаа ард иргэдийг бодолгүй, арай хямд үнэтэй байсан шатахууныхаа үнийг хамаатныхаа дүүд хэлж, нэмүүлсэн гэж ард иргэдэд өгөх далд санаа агуулж байгаа нь ч ил боллоо.
Ямартай ч дахин сонгуулийн сунгааны хар “балгаар” хямд үнээр шатахуунаа авч чадахгүйд хүрч үнэ нь ийн нэмэгдчихлээ.
Х.Даваа
Зочин · 2014/01/16
Ганзоригыг зайлуулаагүй цагт сум өөдлөхгүй ээ. Энэ олон жил сонгогдчихоод сумын ард иргэдийн төлөө юу хийсийн.Монсуль гэдэг компань нь ч гэр бүлийн компань гэсэн байхаа.
Зочин · 2014/01/16
Даваадорж Гантулга 2 ********өө захирч чадахгүй байж сонгуульд өрсөлдөнө гэж юу байх вэ. ******морьт сумын ард түмнийг хуурч мөлжидгөө болиод сумаас яваач ээ.
Зочин · 2014/01/16
harin ene kompani chini ooroo uls torjij hunii ner barij unee nemj ashig oloh gesen oroldlogo bnaa
Зочин · 2014/01/16
Monsuli kompani arai dendej bnaa nogoo orsoldogchoo nem geheer ***tahuuniihaa uniig nemchihdeg yumuu orsoldo****nhoo ugend sain ordog kompani yum bna da tegwel. zugeer bichig tsaas awalgui utsaar hun tegjiin gej hudlaa zohiogood unee nemchihdeg iim zasag zahirgaagui huuli durmiin anhan ***tnii medleggui kompaniig tatan buulgah heregtei. Mon Shudarga orsoldoonii gazriig ch heterhii doromjilson bna yamarch barimt notolgoogui iim medeelel uls dayar tsatsaj boldog yumuuСэ
Зочин · 2014/01/16
Monsuli kompani arai dendej bnaa nogoo orsoldogchoo nem geheer ***tahuuniihaa uniig nemchihdeg yumuu orsoldo****inhoo ugend sain kompani bna. zugeer bichig tsaas awalgui utsaar hun tegjiin gej hudlaa zohiogood unee nemchihdeg iim ***iin zasag zahirgaagui huuli durmiin anhan ***tnii medleggui kompaniig tatan buulgah heregtei. Mon Shudarga orsoldoonii gazriig ch heterhii doromjilson bna yamarch barimt notolgoogui iim medeelel uls dayar tsatsaj boldog yumuu