Багш нар ирэх сарын 1-нээс ажил хаяна
2018/04/13
Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан цалин тэтгэмж нэмэгдүүлэх талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа талаар мэдээлэл өгөв.
Түр хорооноос төрийн гурван өндөрлөгт хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд 4 дүгээр сарын 20-ны дотор хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээг авч, ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн байна.
Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлэн өнгөрсөн оны 9-р сард талууд зөвшилцөлд хүрсэн ч Засгийн газраас гаргасан шийдвэр нь цаасан дээр л хэвээр байна хэмээн тайлбар хийв.
Зочин · 2018/04/13
Монголд ганц багш нар л ажил хийгээд байгаа юмуу Үргэлж шантаажилж байх юмаа Одоо болимоор юмаа Хүүхдээр гул барьж байгаа юм шүү дээ Одоо яг төгсөлтийн шалгалтын үeийг зориуд сонгож санасандаа хүрэх гэж шантаажилж эхэллээ. Та нарын сургаж төгсгөж байгаа хүүхдийн сурлага хүмүүжлийн чанар чансаа ард олны нүдэнд ил байгаа шүү . Жаахан ичиж нэрэлхэж амьдар . Урьд цагт багш нарыг боловсролтой ухамсартай сэхээтэн гэж хүндэтгэдэг байлаа. Одоо ч хамгийн ухамсар дорой шантаажчингууд болжээ