"Автобус-1" компанийн асуудал шийдэгдлээ
2014/01/16
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус компанийн захиргаанд үүсээд буй нөхцөл байдлыг нааштай шийдэх, шийдвэрлэсэн ажлуудаа албан тоотоор ирүүлэхийг шаардсан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл эл бичгийн хариуг өчигдөр ирүүлжээ.
1.Хөдөлмөрийн норм, нормативыг үндэслэлтэй тогтоох талаар
Сарын орлогын төлөвлөгөөг энэ оны нэгдүгээр сараас 1000-1800 төгрөгөөр бууруулж тооцлоо.
2.Цалин хөлс зөв бодох талаар
2013 оны 12 дугаар сарын цалинд хоёр бригадын нийт 44 жолоочийн 16 цагаас доош илүү ажилласан цагийн хөлс, программын алдааны улмаас дутуу бодогдсон 2 914 750 төгрөгий цалингийн зөрүүг залруулан олгосон.
3.Хууль бус суутгал хийхгүй байх талаар
Хүний нөөцийн алба “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 79 дүгээр зүйлийн 5,6 дугаар заалтыг хэрэгжүүлээгүйгээс 53 хүний амралтын хоног дутуу бодогдсоныг зөрүүг нөхөн олгосон.
4.Түлшний өр төлүүлэхгүй байх талаар
Байгууллагын хэмжээнд автобусны шугамын үйлчилгээг хиймэл дагуулаар хянах программыг 2013 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан туршилт явуулсан болно. зарим чиглэлд хэмнэгдсэн түлшийг нэмэх шаардлагатай чиглэлд олгох тушаал гаргасан, жолооч нарын түлш төлдөг байдлыг ээлжийн инженерүүд болон санхүүгийн албанаас хянаж, гурван сарын хугацаанд туршилтаар төлүүлэхгүй байхаар болов. Хэрэв цаашид эдийн засгийн ноцтой хохирол үүсэх нөхцөл үүсэхгүй бол үргэлжлүүлэн мөрдөх болно.
5.Даатгалын хохирол барагдуулах, даатгалын хууль зөрчиж цалингаас илүү мөнгө суутгасныг буцаан олгох асуудлын талаар
2012 онд шинээр гарсан жолоочийн албан журмын хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг мөрдөөгүйгээс суутгасан зөрүүг удирдлагын зүгээс 2014 оны 1 дүгээр сард багтаан тооцоо хийж, буцаан олгохоор шийдвэрлэлээ.
6.Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар
2013 оны 2 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хамтын гэрээ хүчин төгөлдөр байгаа учир нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гэрээ сунгах үед харилцан зөвшилцөх нь зүйтэй гэж тогтлоо.
Х.Даваа
adaaa · 2014/01/17
konduktaruud ni bvgd hulgaich tasalbar uguhgvi mungu hulgailn. Bas deer ni jolooch nar ni tvlsh ****j chadahgvi. tvlsh ****maar bna ilvv garahgvi bna gesentei yalgaa yuch alga. deer ni dvrmee barimt****gvi, konduktaruud ni haritsaanii soyolgvi yoooooooo aimshig