Сар шинийн баярыг угтаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ маргаашнаас хэрэгжиж эхлэнэ.

Тодруулбал, цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах шийдвэр маргаашнаас хэрэгжиж сондгой тоогоор төгссөн автомашинууд маргааш хөдөлгөөнд оролцохгүй. Харин энэ сарын сарын 19-ны ням гарагт тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцохгүй юм. 

Үүнийг хүснэгтээр үзүүлбэл,

1545077_243444149165883_1970713103_n

 

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт 10.00-20.00 цагийн хооронд үйлчилнэ. Түүнчлэн цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд Нарантуул Олон улсын худалдааны төвийн чиглэлд буухиа автобус явахаар болжээ.

 

Х.Даваа