Монголд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар ховор хэмээн хүн болгон ярьдаг. Гэтэл "эрүүл" мэнддээ анхаарч партидах газар байдаг гэдгийг уншигч та бүхэн мэдэх үү.

"Zumba & Belly Dance" партиг "Голден жим" клубээс зохион байгуулдаг юм байна. Энэхүү арга хэмжээнд оролцохыг хүссэн хүн бүрт тус клубын үүд хаалга нээлттэй.

Та өөрийн биед эвтэйхэн дасгал хийж болохуйц хувцастай ирэхэд хангалттай. Партины дараа мэргэжлийн эмч хүрэлцэн ирсэн хүмүүсдээ зөвлөгөө өгөхөөс гадна "Хүн яагаад таргалдаг вэ?" гэсэн сэдвээр хичээл орно. Гэхдээ хичээлээ чөлөөтэй сэдвийн хүрээнд явагдана.

Анхны хичээл учраас  бүх хүмүүсийн  асуусан асуултад хариулж нээлттэй явагдах юм. Гэхдээ хичээл гэхээр лекц уншиж хүмүүсийг залхааxгүй гэнэ.  Хөгжилтэй аргаар дараагийн удаа ямар хичээл орох талаар хэлээд явахаас гадна маш сонирхолтой, нээлттэй аргаар заах аж.

Мөн дараагийн удаа орох хичээлийнхээ талаар дурдахаас гадна хүний биед яагаад өөх их хэмжээгээр хуримтлагддаг вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө өгнө.  Түүнчлэн хүмүүсийн дунд нэг буруу ойлголт бий. Турахаар шийдсэн л бол гурилан бүтээгдэхүүнээ орхи гэдэг. Гурилан бүтээгдэхүүнийг хоолны дэглэмээсээ хэзээ ч хасч болохгүй. Би цэвэр ус уудаг хэрнээ таргалаад байна гэж үгүйсгэдэг. Хэзээ ч тийм зүйл байдаггүй хэмээн мэргэжлийн эмч ярьлаа.

Энэхүү парти нь өнөө орой 18:30 минутаас эхлэнэ. Дараа нь 20:00 цагаас эмчийн зөвлөгөөтэй.

Та бүхэн амжиж өнөөдрийн "Zumba & Belly Dance" парти-д оролцоорой.

Хаяг: СБД "Тусгаар тогтнолын ордон" 4 давхарт "Голден жим" фитнес клуб.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах бол: 77770099 утсаар холбогдоно уу.