Энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн Тахарын албаны тухай хуулийн дагуу хууль зүйн салбарт нэгэн шинэ бүтэц ажиллаж эхлэхээр болсон юм.

Тэгвэл Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томилжээ.

Ц.Азбаяр цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан аж. Мөн  ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан юм.

 

Х.Даваа