Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох дахин сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07.00 цагт эхэллээ.

Санал хураалт 17 тойрогт хэвийн үргэлжилж байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сум, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд багт дахин сонгууль явагдаж нийт 17 төлөөлөгчийг сонгоно. Учир нь Говь-Алтай аймгийн 2012 оны орон нутгийн сонгууль маргаантай болж, бүх шатны шүүхээс сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулахаар болсон юм.

Дахин сонгуулиар нийт таван тойрогт нэр дэвшигчээр 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдаж байна. Үүнээс Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сум аймгийн төвийн Баяншанд багт нэр дэвшигчийг сонгох бол бусад 12 тойрогт намыг дугуйлах аж.

Одоогийн байдлаар аймгийн төвийн хэмжээнд сонгогчдын ирц 25 орчим хувьтай байна гэж тус аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн сонгуулийн хорооны дарга В.Рэнцэндорж мэдээллээ.

Х.Даваа