Ц.Мөнхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
2014/01/19
Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж эхэллээ. Яллагдагчаар татагдаад байгаа Ц.Мөнхбаяр нарын долоон хүн цагдан хорьж байгаа учраас тэдний шүүх хурал цагдан хорих ангид болох юм.
Энэ сарын 7-нд шүүх хурал болох байсан ч Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар нарын өмгөөлөгч н.Бэхбат эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир хурал хойшилсон билээ.
Хэргийг эргэн сөхвөл, "Гал үндэстэн" холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нар өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн.
Энэ үеэрээ Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Централ тауэр, Засгийн газрын 2-р байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн албан хаашчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Мөнхбаяр нарт Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр яллах дүгнэлт үйлдэх магадлалтай юм.
Х.Даваа
Зочин · 2014/01/20
naad hun chine mongol ulsad heregtei hundee.yun ylluulah harinch mongol uls ***gnah heregteishuu!!!