Сүүлийн үед манай оронд олон зочид энэ тэндхийн урилга, заллагаар ирэх болжээ. Манай улсад сүүлийн үед хоёр ч зөн билэгч ирээд явсан билээ. Тэгвэл энэ удаад  "Эх орон" телевизийн урилгаар Солонгосын жүжигчин Jing Joon Ho өнөөдөр Чингис хаан нисэх буудалд газарджээ.

“Мафитай гэрлэсэн нь” Iris киногоороо Монголын үзэгчдийн танил болсон тэрээр 1970 онд төржээ. 1995 оноос жүжигчний карьераа эхэлсэн юм.

Тэрбээр чамгүй олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн гэдгийг уншигч та бүхэн андахгүй биз ээ.

Түүнийг ямар зорилгоор манай оронд ирсэн нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжинд тэбрээр монголын түүх дурсгалт газруудтай танилцах гэнэ.

Д.Ана