БХЯ-ны үүдээр гараад тооноор орогсдыг өөгшүүлсээр байх уу? Ерөнхийлөгч өө
2018/05/22
Зах зээлд шилжсэн 1990-ээд оны эхэн үед төсөвт байгууллагуудын ажиллагсадын цалин хөлс бага байхад олон мянган офицер ахлагч нар бизнес эрхэлж аж амьдралаа дээшлүүлэхээр цэрэг, цагдаагийн албанаас халагдацгаасан. Тэдний дотор эрхлэсэн бизнесээ амжилттай үргэлжлүүлж яваа нь ч бий, бас эгэл амьдралын мөрөө хөөн нийгмийн бусад салбарт сайн ажиллацгааж байгаа нь ч бий. Мөн цэргийн албандаа гарсан хаалгаараа буюу хашиж байсан хуучин албан тушаалдаа буцан орж зүтгэн, улмаар өсөн дэвшиж гялалзаж яваа хэсэг ч бий.
Гэвч 1990-ээд оны дундаас гуяа дагаж хүзүү гэгчээр цэрэг армийг хүнд хэцүү үед нь хаяж хаалгаар гарсан зарим этгээдүүд УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан улс төрийн намыг даган олз ашиг хайн гарсан хаалгаараа бус тооноор буюу БХЯ, ЗХЖШ-т буцаж орж эхлэсэн. Ийм этгээдүүдийг нэрлэвэл 1996 онд Батлан хамгаалахын сайд Дорлигжавыг дагаж Б.Батсайхан, 2000 онд УИХ-ын гишүүн Р.Гавааг дагаж Ц.Тогоо, 2006 онд Батлан хамгаалахын сайд М.Сономпилийг дагаж Д.Энхбаатар, Коля нар гээд тоочоод байвал нилээд олон хүн бий.
Үүдээр гараад тооноор орсон этгээдүүд дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, яамны газар хэлтсийн дарга зэрэг төсөв хөрөнгө захиран зарцуулах, тендер шалгаруулах, хүний нөөцийг томилох, гадаадын цэргийн академи сургуульд суралцагсдыг сонгон шалгаруулах эрх мэдэлд хүрцгээсэн.
Тэд ажиллах хугацаандаа төсөв хөрөнгө завшсан, тендер будлиантуулсан, хээл хахууль авсан, үр хүүхэд хамаатан садан найз нөхдөө гадаадын цэргйин академи сургууль курст явуулсан, найз нөхдөө тус яамны харьяа төрийн өмчийн аж ахуйн нэгжийн даргаар тавих зэрэг авлигын хэрэгт нэр холбогдон түрүүчээсээ хууль хяналтын байгууллагад шалгуулан прокурорт шилжээд байна. Албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийнх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтоо бичигдсэн. Тухайлбал 2014-2016 онд тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Б.Батсайхан эхнэрийнхээ амралтын газрыг төсвийн 109 төгрөгөөр засуулсан. Мөн яамны Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдлийн даргаар ажиллаж байсан хурандаа Коля гэг нь манай Агаарын цэргийн нэг радиолокацийн станцыг шинэчлэхээр гэрээ байгуулахаар ирсэн ОХУ-ын төлөөлөгчдөөс урьдчилгаа мөнгөний тодорхой хувийг Солонгос дахь өөр хүний нэр дээр хувийн дансанд шилжүүлэх санал тавьснаас болж ОХУ-ын төлөөлөгчид буцсан .
Энэ удаа хамгийн сүүлийн буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын улс төрчдийн нөмөр нөөлгөөр тооноор буюу БХЯ-нд одоо удирдах албан тушаал хашиж буй ”сарааз” генерал хурандаа нарын талаар өгүүлэх гэсэн юм.
Урьд өмнө нь БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд цэргийн бүх шатны сургууль академийг төгссөн салбартаа салааны захирагчаас дивизийн захирагч зэрэг бүхий л албан тушаалыг дамжсан арвин баялаг туршлагатай цэргийн дарга нар томилогддог байлаа.
Гэвч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн байгууллагыг удирдаж буй хүмүүс ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглохоор амлаж гарч ирсэн МАН, түүний дарга асан М.Энхболд санаатайгаар хууль зөрчин өөрийн баз хүргэн Х.Батбилэг гэгчийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Х.Батбилэг нь энэ салбартаа төдийлөн танил бус, урьд өмнө нь 1988 онд ЦНДС-ийг төгсөн дэслэгч цолтой салааны захирагчаар ажиллаж байгаад хэцүү үед нь армийг хаян явсан этгээд. Тэрээр баз хүргэн ахынхаа дэмээр урьд нь огт ажиллаж байгаагүй Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар шууд томилогдон ажиллаж байгаад улмаар 2016 онд гэв гэнэт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон орж ирсэн.
Манай зэвсэгт хүчний генералуудын дотроос яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын ажлыг хийгээд явчих чадвартай хүн олдоогүй юм болов уу?! Эсвэл тэд авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон нэр нүүрээ барсан үл бүтэх, итгэл даахгүй этгээдүүд байсан юм болов уу?!
Өнгөрсөн 2017 онд БХЯ-ны нэгэн хурал дээр ЗХЖШ-ын нэг генерал харьяа хэлтсийнх нь ажил явуулахад төсөв хөрөнгө хүрэлцэхгүй байгаа талаар гомдол гаргахад тэр үед хараахан генерал болоогүй байсан тус яамны Төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг түүнийг зад загнан суулгасан. Генералаа өмөөрч ганц ч үг хэлж чадаагүй ЗХЖШ-ын дарга орлогч нараа офицерууд нь гайхаж байсан.
Нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман дээр цагаантанд баригдсан Улиастайн сайд Чүлтэс бэйс Вандановт хандан ” Чиний чадалтайнх биш. Олон тvмэндээ хөөгдөж орох оронгvй болсон тэнvvл дээрэмчдээр толгойгоо мэдvvлж байгаа бидний арчаагvйнх ” гэж хэлдэг. Түүн лүгээ нам дагаж тооноор орж ирсэн нэг муу золбин хурандаад загнуулж байгаа ЗХЖШ-ын генералууд захирагдагсаддаа өөрсдийнхөө үнэн арчаагүй байдлаа ингэж харуулсан.
Шударга байхыг уриалж гарч ирсэн хуучин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буухаасаа өмнө хууль бусаар томилогдсон Х.Батбилэгт албан тушаалынх нь зэрэглэлийн дагуу бригадын генерал цол олгосон нь генерал цолын нэр хүнд, үнэлэмжийг навс унагасан.
Х.Батбилэгийн ирээд хийсэн ажил гэвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчин өөртэйгээ цэргийн сургуульд хамт нэг ангид сурч байсан этгээдүүдийг БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалд олноор томилсон ба томилуулсан. Хамгийн сүүлд гэхэд өмнө нь Зэвсэгт хүчний олон анги байгууллагуудыг удирдаж байхдаа үндэслэлгүй хөрөнгөжин төрийн өмчийг ашиглан шамшигдуулсан хурандаа Ө.Эрдэнэ-Очир гэгчийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томиллоо.
Ө.Эрдэнэ-Очир нь Эрдэнэтийн 186 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа 1500 гаруй сум галт хэрэглэл ашиглан шамшигдуулсан асуудал шалгагдаж байсан. 2004-2008 онуудад Ховдын 123 дугаар ангийн захирагч байхдаа тухайн үеийн ЗХЖШ-ын орлогч дарга генерал А.Ганбаттай үгсэн хуйвалдаж түүний гадаадад сурдаг 2 хүүхдийг нь ангидаа ахлагч орон тоон дээр томилуулан сул цалинжуулж байсан.
Мөн чухам ямар орлогоор авсан нь мэдэгдэхгүй их олон мал сүрэгтэй болсон, тэдгээр нь ангийнх нь зэвсэг хадгалах баазын уужим хашаанд бэлчиж байсан юм байх.
Бригадын генерал Х.Батбилэг мөн өөрийнх нь ижил өмнө нь цэргийн албанд байж байгаад армийг хүнд хэцүү үед нь 24 жил хаяж явчихаад 2012 оноос Онцгой байдлын газраар дамжин .2016 онд ЗХЖШ-д ирсэн С.Долоонжин гэгчийг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын гадаад дотоодын цэргийн академи, сургуульд элсэгчдийг сонгон шалгаруулах ажлыг гардан хариуцдаг ахлах мэргэжилтнээр томилсон. Энэхүү томилгооны ард ямар олз хайсан ашиг сонирхол нуугдаж байна вэ?! .
С.Долоонжин гэгч хэн бэ? Зах зээлд шилжих үед 1992 онд ОХУ-д Цэргийн ар талын академи төгсөж ирээд армийг хаяж явчихаад 2012 онд бүхэн бүтэн 20 жилийн дараа ОБЕГ-т, 24 жилийн дараа ЗХЖШ-д буюу армид эргэж орсон. С.Долоонжин нь өөрийн хамаатан УИХ-ын гишүүн Л.Тэрбишдагвыг 2012 онд Шадар сайдаар томилогдоход нь түүний харьяа ОБЕГ-т Улсын нөөцийн газрын орлогч даргаар томилогдсон. Армиас аль эрт 1992 онд ахмад цолтой халагдсан тэрээр одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Х.Дуламдоржийг ОБЕГ-ын даргаар ажиллаж байхад тус газарт хошууч цолтой орж ирээд гэрлийн хурдаар Цэргийн цол олгох журмыг зөрчин хугацаанаасаа нь /ахлах офицер 4 жил / өмнө жил тутам цол ахиж 2014 онд хурандаа болсон. ОБЕГ-т орохдоо Шадар сайдын баталсан Онцгой байдлын байгууллагад алба хаах журамд заасан насны хязгаарыг / офицер эрэгтэй 35, нэн шаардлагатай албан тушаалд 42/ давж хууль зөрчин орж ирсэн.Цэргийн албаны тухай хуульд заасан /эрэгтэй офицер 35 / нас хэтэрсэн байсан. С.Долоонжин нь 1992 онд армийн үүдээр ахмад цолтой гарч яваад 2016 онд тооноор буюу ЗХЖШ-т хурандаа цолтой гэнэт орж ирэн тус штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч даргаар томилогдсон.
ОБЕГ-т байхдаа тэрээ жил дараалан төрийн бүх одон медалиар шагнуулсан. Насаараа үнэнчээр алба хаасан эгэл жирийн офицер ахлагч нар одон медаль аваагүй л байна. Цэргийн албыг олон жил хаагаагүй тэрээр чухам ямар гавьяа байгуулсан болоод авсан юм бол доо?!
Өөрийгөө бизнесийн салбарт олон компани удирдаж явснаа гайхуулдаг тэрээр бизнес ээ хөөгөөд явахгүй ямар олз ашиг хайж, юу шиншилж цэргийн албанд буцаж орсон бол доо?! Түүний ажиллаж байсан компаниуд нь нэг бол дампуурсан, эсвэл өөрөө тухайн компанийхаа ажлыг нураасан болоод л хөөгдөж олон газар дамжсан юм шиг байна. Тийм л сүрхий баян чинээлэг хүн юм бол юу дутлаа гэж цэрэг армид орж ирсэн бол доо?!
УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа ЗХЖШ-т Хяналт шалгалт, үнэлгээний газрын орлогч даргаар томилогдон жил хагас ажиллахдаа ажлын байран дээр удаа дараа согтууран ёсзүйгүй авирладаг байсан. Ажлын цагаар БХЯ гүйж очиж дэд сайд, төрийн нарийн хоёртоо хов зөөгөөд архи уучихсан удаа дараа орж ирдэг байсан.
Саяхан БХЯ руу томилогдохоо мэдэнгүүт хэдэн өдрийн турш өрөөндөө архидан согтуурсанд тус газрын ажилтнууд нь энэ новш одоо явж зайлж байгаа юм даа гээд мууг нь үзэж хэл үг гаргаагүй. Уг нь хууль номоороо ажлын байран дээр архидан согтуурсан энэ этгээдийг үг дуугүй халах ёстой байсан юм.
Ажил явуулахад төсөв хөрөнгө хүрэлцэхгүйн зовлонгоо гайхдаг БХЯ, ЗХЖШ-ын дарга нар энэ этгээдэд ямар учраас албаны унаа хэрэглүүлдэг байна вэ? ЗХЖШ-ын бусад газар хэлтсийн дарга нар шаардлагатай үед дуудлагын унаа хэрэглэж байхад энэ этгээд ямар эрх дархтай болоод байнга өглөө орой унаагаар зөөлгөнө вэ?
Ер нь яагаад сонгууль болгоны дараа эсвэл засгийн газар огцорсны дараа ОБЕГ, түүний харьяа нийслэл аймгийн ОБШ-ууд, ялангуяа улсын нөөцийн газар түүний орон нутаг дахь салбаруудын удирдлага солигдоод байдаг юм бол ?! Улсын нөөц гэх тэр их хөрөнгө л авлигачдын араа шүлсийг гоожуулдаг болохоор тэрийг зувчуулахаар Х.Батбилэг, С.Долоонжин мэтийн этгээдүүдийг томилдог байх.Яг л баасан дээр суусан хэдэн ялаа аятай. Гамшгийн үед зарцуулагдсан улсын нөөцийн хөрөнгө зорилтот бүлэг хүрсэн эсэх нь иймэрхүү этгээдүүдийн гараар дамжсан болохоор эргэлзээтэй санагдана.
Төрийн нарийн бичгийн дарга гээч энэ албан тушаалд ялсан нам болгон ач холбогдол өгөөд байдаг нь батлан хамгаалах салбарын хэрэгцээт ажил бараа үйлчилгээний тендер, мөн манай энхийг сахиулагчдын амь нас эрүүл мэндээ золин байж олж ирсэн Зэвсэгт хүчний хөгжлийн сан гээч тэр арвин их мөнгөнд учир байдаг бололтой. Мөн энэ салбарын шугамаар гадаадын цэргийн академи сургуульд цаад хүлээн авагч орон болон манай улсын төсвийн хөрөнгөөр суралцдаг болохоор сонгон шалгаруулалт нь хахууль авах боломж гэсэн үг.
Зөвхөн хуулинд захирагдаж, зөвд зөөлөн, бурууд хатуу байхаар тангарагласан Ерөнхий сайд , Шударга ёсыг тууштай сахиулж, хүний эрхийг дээдлэхээ амласан Ерөнхийлөгч-Ерөнхий командлагч нар аа, дээр өгүүлсэн БХЯ-нд нүүрлэсэн бусармаг үйлдлийг таслан зогсоож буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг тань хүлээж байна. Тэтгэвэртээ гарсан хэдэн өвгөний генерал цолыг шүүхээс ял авсан гэж хураасан шигээ хууль бусаар орж ирэн дураараа авирлаж байгаа дээрх 2 этгээдийн цолыг хурааж авбал шудрага ёсонд нийцнэ.
Офицерын үг · 2018/08/14
Эрдэнэ-Очир хурандаа өөр хүний албан тушаалд хүчээр Батбилэг найзынхаа хүчинд очсон. Хүний дандаа бөгс ухаж явдаг, арчаагүй гар шүү дээ. Арми даяаараа мэднэ. Гэнэт баяжсан нь үнэн ш дээ. Охиных нь нэр дээр баахан байр сав байгаа шүү. Тэрийг АТГ газар нь шалгах хэрэгтэй ш дээ. Жинхлэх ёсгүй, арчаагүй л гар даа
Badam · 2018/05/28
Yag unen bichij dee Ene yam atai dendjee Hairan generaluud
Бат · 2018/05/24
Цэргийнхэн босох хэрэгтэй, төрийн эргэлт хийх хэрэгтэй.Зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Их хурлын дарга Энхболдыг огцоруулж шоронд хийх хэрэгтэй.
зочин · 2018/05/23
Үнэн. Батбилэгийн даалгавраар 2017 оны хавар Тэмүжин өрлөг сургуулийг хотын захиргааныхан шалгаж онигоогоо дэлгээ биз дээ. Тэр ажлын хэсгийг дүгнэлтийг үзмээр бна
Зочин · 2018/05/23
Үнэн. Батбилэгийн даалгавраар 2017 оны хавар Тэмүжин өрлөг сургуулийг хотын захиргааныхан шалгаж онигоогоо дэлгээ биз дээ. Тэр ажлын хэсгийг дүгнэлтийг үзмээр бна
Зочин · 2018/05/23
Үнэн. Батбилэгийн даалгавраар 2017 оны хавар Тэмүжин өрлөг сургуулийг хотын захиргааныхан шалгаж онигоогоо дэлгээ биз дээ. Тэр ажлын хэсгийг дүгнэлтийг үзмээр бна
Зочин · 2018/05/22
хэрэв энэ сэтгүүлч мөнгөний төлөө бичсэн гэж байгаа бол өнөө нөхдүүд нь мөнгө өгөх лай ланчигтай л хүмүүс байна даа тэ
Зочин · 2018/05/22
хэрэв энэ сэтгүүлч мөнгөний төлөө бичсэн гэж байгаа бол өнөө нөхдүүд нь мөнгө өгөх лай ланчигтай л хүмүүс байна даа тэ
Зочин · 2018/05/22
Долоонжин бичиг боловсруулж чададгүй, нэг л их өөрийгөө мундаг хүн гэж магтдаг элийрсэн яриатай хүн дээ яаманд зохихгүйл боловсрол ёс зүйгүй хүн ш дээ. нэг жижиг цагаан машиндаа аймар нуугдаж сууж буудгыншдээ хөөрхийв биднийг мэдэдгүй гэж боддог байхоо хихихи, бас болоогүй ээ бөөн одон медаль зүүчнээ ичмээр ч дамшиг даа. юу хийсэн гэж? АТГ яаж хэрхэн хурандаа болсныг нь шалгаачэээээээ
Зочин · 2018/05/22
угаасаа үнэн л юм бичсэн байна даа. Тэр Долоонжинг ажил гялалзуулаад бййгааг мэдэхчгүй юм байн Уянга гэж баагий яагаад боож үхэх гээв. наадуулаасаа авшиг хүртээ юу даа хахаха. наад архичин хүзүүгээ шөргөөсөн амнаас цаашгүй долоонжинг бол ёстой мэдхиймаа. лав армийг өөд татах гэж ирээгүйн лав.
араа бодож аяглаж бай. · 2018/05/22
Ирэх мөрөөрөө ирээд дуугүй өндөр тэтгэвэрээ тогтоолгоод зайлахгүй олон хүний дургүйг хүргэж байгаад тэтгэвэр ч үгүй хурандаа ч үгүй болуузай, Долоонжин. 2020 онд МАН ялагдангуут хог дээр үсрэнэ шүү дээ, Батбилэг ээ.
араа бодож аяглаж бай. · 2018/05/22
Ирэх мөрөөрөө ирээд дуугүй өндөр тэтгэвэрээ тогтоолгоод зайлахгүй олон хүний дургүйг хүргэж байгаад тэтгэвэр ч үгүй хурандаа ч үгүй болуузай, Долоонжин. 2020 онд МАН ялагдангуут хог дээр үсрэнэ шүү дээ, Батбилэг ээ.
Zochin · 2018/05/22
Unen shde. Albandaa unencheer zutgesen Buh shatnii surguuli, akademi togschood 10-15 jil ded hurandaa tsol zuugeed alban tushaal ahij chadku humuus zondoo bhad. Adgiin archaagui amitdiig ingej oohshuulj dawruulj bolohgui shde. Batlan hamgaalah salbar togloom ymuu? Х.Батбилэг, С.Долоонжин nar aa.
Zochin · 2018/05/22
Unen shde. Albandaa unencheer zutgesen Buh shatnii surguuli, akademi togschood 10-15 jil ded hurandaa tsol zuugeed alban tushaal ahij chadku humuus zondoo bhad. Adgiin archaagui amitdiig ingej oohshuulj dawruulj bolohgui shde. Batlan hamgaalah salbar togloom ymuu? Х.Батбилэг, С.Долоонжин nar aa.
Zochin · 2018/05/22
Unen shde. Albandaa unencheer zutgesen Buh shatnii surguuli, akademi togschood 10-15 jil ded hurandaa tsol zuugeed alban tushaal ahij chadku humuus zondoo bhad. Adgiin archaagui amitdiig ingej oohshuulj dawruulj bolohgui shde. Batlan hamgaalah salbar togloom ymuu? Х.Батбилэг, С.Долоонжин nar aa.
Zochin · 2018/05/22
Unen shde. Albandaa unencheer zutgesen Buh shatnii surguuli, akademi togschood 10-15 jil ded hurandaa tsol zuugeed alban tushaal ahij chadku humuus zondoo bhad. Adgiin archaagui amitdiig ingej oohshuulj dawruulj bolohgui shde. Batlan hamgaalah salbar togloom ymuu? Х.Батбилэг, С.Долоонжин nar aa.
Зочин · 2018/05/22
Үнэн түүх бичсэн байна.Миний мэдэх БХЯ,ЗХЖШ ийм байгаагүй юмаа.Цаг өөр болжээ.
Зочин · 2018/05/22
Үнэн түүх бичсэн байна.Миний мэдэх БХЯ,ЗХЖШ ийм байгаагүй юмаа.Цаг өөр болжээ.
Зочин · 2018/05/22
Үнэн түүх бичсэн байна.Миний мэдэх БХЯ,ЗХЖШ ийм байгаагүй юмаа.Цаг өөр болжээ.
zanar · 2018/05/22
baz hurgen gej yu soliorood baigaa um be tiim hamaatan medehgui l um bna huniig zugeer bailgaj boldoggui umuu humuusee
Зочин · 2018/05/22
Үнэн бодитой л зүйлийг бичсэн байна. Эрдэнэ-Очир хурандаа бол харин ажлаа мэддэг, туршлагатай, хүнлэг сайн дарга. Ангийн нь найз "60 тэрбумын" хэмээх Батбилэгийн татаасаар томилогдсон нь л нэр хүндийг нь жаахан сэвтүүлчих шиг боллоо. Тэр нөхрөөсөө зайгаа барихаа мэдэх байлгүй дээ.
zochin · 2018/05/22
hudal medeelel bicheed, hunii ner turd haldaj mungu shantaajilj avah gesen muu humuus, tuuniig ni bichdeg setguulch, hevlel geed ene horvoo deer yanz buriin humuus bh ym daa. niigem iimerhuu ymiig yalgah salgahtaiga bailgi de gej irgen hunii huvid bodoh ym, ter bichuulj bgaa nuhduud ni end bichsen 1 irgeni sanal shig ajlaa hiij chaddaggui, hund ataarhagch, amidraldaa gomdogch humuus l bgaa bh daa
ЗОЧИН · 2018/05/22
ЕРДӨӨ Л ХОВ ЖИВ БАЙНА ДАА. ӨС САНАЖ ЯМАР Ч БАРИМТ НОТОЛГООГҮЙ ЗҮЙЛС БИЧЖЭЭ ХӨӨРХИЙ.
Зочин · 2018/05/22
Маш сайн мэддэг хүн байна
zochin · 2018/05/21
denduu shudarga bish iim yavdal niigmiig buzarlaj baina.
uur · 2018/05/21
Уянга гэгчээ юунд нь уурлав, өөрөө хэн бэ
Уянга · 2018/05/21
Энэ нөхөрт албан тушаал цол хэргэм, зэрэг зиндаа өгөөгүй юм байна л даа. ийм учраас шүдээ зууж уруулаа хөхөртөл араагаа зууж бусдыг элдэв өнгөөр хэлжээ. алдаа дутагдалтай хүн байлаа ч тэдгээр хүмүүст сайн сайхан сэтгэл зүрх, сайхан сэтгэл байдаг юм шүү. дэндүү хараар будаад эргээд чамд наалдах бий вий. ямар улс болохыг хамтдаа нэгэн зүгт харж хоёргүй сэтгэлээр төрд хамтдаа зүтгэж байсан, зүтгэж байгаа, цаашид ч зүтгэх түмэн олон нөхөд хамтран зүтгэгч нар нь мэдэж байгаа байхаа. битгий хамар дор хагархайныхаа хирээр хуцаж бай. өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр чинь буух цаг ирнээ. чи яаж ч зүтгээд амжилтанд хүрч чадаагүй чадах ч үгүй нойтон голт амьтан байх л даа. тиймээс гол дотроос чинь атаархлын хар манан, үүл чинь бугшаад шээс чинь гоожих гээд элэг дүүрээ чинь дэлбэрэх гээд үгээ олж хэлж чадахгүй боож үхэх гээд явж байгаа амьтан байна. чам шиг юмнууд удахгүй харвадаг удахгүй чөтгөрийн диваажиндаа морилдог юм даа. ямарваа байдлаар бусдыг гүтгэх гэвэл баримт нотолгоо гаргалгаа чухал байдаг юм шүү мал минь. сайн сайхан яваа ажлыг гялалзуулдаг хүмүүсийг яаж ч хараар будах гээд чаддаггүй л байхгүй юу даа. тэнэг амьсгаа малаа.
иргэд · 2018/05/21
Энэ ямар аюултай мэдээ вэ?энэ бол тоглоом биш-шоглоом шүү?олон түмэн ард иргэд минь анхааралдаа авч тэр энэ нам тэрний энүүний хүн гэхгүйгээр бүх нийтийн тэмцэлээр энд нэр гарсан этгээдүүдэд хариуцлага тооцуулах хэрэгтэй юм,М.Энхболд гэдэг чинь яасан аймаар аюултай юм хийдэг хүн бэ?энүүнийг ч гэсэн төрөөс зайлуулах цаг нь,учруулсан гай барцад нь болсон юм биш үү?манайд эдийн засгийн хямрал болоогүй,эрх мэдэл албан тушаалын-хариуцлага сахилгын хямрал болсон гэдэг үнэн байна,ийм этгээдүүд төрд шургалсан болохоор улс орон яаж хөгжих билээ,бүх нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулаж,хүчтэй тэмцэл өрнүүлэн хуулиа дээдлэж шудрагаар ажиллаж амьдарцгаах цаг болжээ.
ЗОЧИН · 2018/05/21
БХЯ - НЫ ТООНО ДЭЭР ЗАВИЛЖ СУУСАН САЙД АСАН Лу.БОЛД ЯАЛАА , ЯАГААД БАС НУУН ДАРАГДУУЛААД БАЙНА ДАА , ГЕНЕРАЛ ДАРГА НАРАА .