АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх хоёрдугаар сарын 6-13-ны хооронд болох олон улсын хамгийн том, шилдэг загвар зохион бүтээгчдийн загварыг танилцуулах “Мercedes Benz New York fashion week” загварын долоо хоногийн арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн дизайнер Г.Золцэцэг  буюу Катя Зол оролцоно.

Нью-Йоркийг зорих багт 20 гаруй хүн багтаж байгаа бөгөөд  Hero entertainment,  дизайнер Г.Золцэцэг,  нүүр хувиргагч Э.Эрдэнэсувд , загвар өмсөгч Г.Оюунгэрэл болон “Матрикс” салон, UBS телевизийнхэн энэхүү багт багтсан аж.

Катя Зол энэ наадамд зориулан үндэсний загварыг илтгэсэн гурван коллекц урлан танилцуулах юм. Энэхүү 3 коллекц нь зөвхөн  ноос ноолуур, нэхий ,эсгий, сарлагийн хөөвөр, арьсан бүтээгдэхүүнээр  хийлгэж байгаа гэнэ.

Д.Ана