Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нэврүүлэг хөтлөжээ.  Энэ талаараа тэрбээр өөрийн твиттер хуудаснаа "Олны үг ортой юу" нэвтрүүлгийг ням гаригаас эхлэн хөтөлж эхэлсэн тухайгаа дуулгав. Уг нэвтрүүлгээ МҮОНРТ-тэй хамтран хийж, нэвтрүүлгийг өөрөө хөтөлж байгаа аж.

Үнэ нэмэгчдийн мөнхийн дайсан болоод л ажлаа авсан цагаасаа хойш олны анхаарлын төвд яваа О.Магнай үе үе банга хүртдэгийг эс тооцвол мөрөөрөө ажлаа хийж буй нэгэн. Гудамжны тэмцэгчээс эхлээд төрд зүтгэх болсон түүнийг зөв албандаа очиж хэмээн магтах хүмүүс олон бий.

Харин одоо О.Магнай нэвтрүүлэг хөтөлж, олны анхаарлын төвд орохоор болсон бололтой. Цагаан сарын баяр гээд хаа сайгүй үнийн хөөрөгдөл, тэнгэрт хадсан өргөн хэрэглээний барааны үнэ гээд ард иргэдэд асуудал олон байхад зохицуулдаг дарга  нь нэвтрүүлэг хөтлөхөөр сэтгэл шулууджээ.

Энэ албан тушаал нь түүнд ямар нэр зүүлгэх юм бол доо.

Д.Ана